БНХАУ-аас татваргүй орж ирж байгаа цемент чанарын ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ байгаа нь батлагдлаа

Т.Отгонсувд
2022/09/30

Улсын хэмжээнд цемент хомс, үнэ өссөн энэ үед МУ-ын Засгийн газраас цементийн нийлүүлэлтийг өсгөж үнэ буулгах бодлогоор БНХАУ-аас орж ирэх цементийн импортын татварыг тэглэсэн. Гэвч гаалийн татвар тэглэсэн ч цементийн  нийлүүлэлт өсөөгүй, үнэ буугаагүй, нэг тонн цемент 700 мянган төгрөг давсан талаар бид мэдээллэсэн

Тэгвэл БНХАУ-аас гаалийн татваргүй орж ирж байгаа цемент нь барьцалдуулах чадвар удаан, бетон зуурмагийн хагарах магадлал маш өндөр, чанарын шаардлага хангахгүй байгаа нь лабораторын шинжилгээгээр батлагджээ. 

 Монгол цементийн бат бэхийн үзүүлэлт 3 хоногт 25-28 МПа байдаг бол Хятад цементийн бат бэх 14.2 гэж гарсан байна. Мөн хятад цементийн барьцалдах хугацаа 3 цаг 40 минутаас 5 цаг 5 минут байгаа бол Монгол цементийх дунджаар 2-3 цагт барьцалдаж дуусдаг байна. Харин эзэлхүүний жигд өөрчлөлт Монгол цементийн стандарт 0-0.7 мм байдаг бол Хятад цемент дээр 1.5 мм гэж гарчээ.

Тус чанарын шаардлага хангахгүй цементээр зам, барилга барих нь эргээд насжилтгүй болох ба эдийн засгийн хувьд хохирол учрах юм. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.6
    2022/10/01

    Буцаа

    Хариулах
  • 213.87.163.13
    2022/10/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.229.123.245
    2022/09/30

    яана даа. Олон тн орж ирж байгааг яах билээ.

    Хариулах
  • 139.5.216.244
    2022/09/30

    Оруулж ирэхээ зогсооно уу

    Хариулах
  • 192.82.84.37
    2022/09/30

    Byambatsogt hoshnogoo yu bodoj bn ain?jawhlan lalraa yu bodoj bn

    Хариулах