Гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувь нэмэгдэнэ

Админ
2022/09/30

Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ. 

Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл: “Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд 24 цаг тасралтгүй ажиллаж, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангах үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай салбар юм.  Сүүлийн 2-3 жил салбарт хүндрэлтэй нөхцөл байдал бий болж байгаа. Зарим нэг үйлдвэр, цехийн үйл ажиллагаа доголдож, хааж байгаа. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл ихээр нөлөөлж байна. 

Саяхан гурилын үнэ кг тутамдаа 50 хувь нэмэгдэнэ гэдгийг мэдээлсэн. Энэ бүх нөхцөл байдлаас үүдээд гурилан бүтээгдэхүүний үнийг нэмэхээр боллоо. Өөрөөр хэлбэл гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувь өснө" гэв.

Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон шалтгаан:

  1. Хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр ложистикийн үнийн нэмэгдэл
  2. Авто бензин, дизель түлшний үнийн нэмэгдэл
  3. Валютын ханшийн өсөлт
  4. Ажиллах хүчний дутагдал. Хүнсний салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг нэмж хэллээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.163.13
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах