461-т хоригдож буй Д.Энхбаяр: Ашиг сонирхолын талцал, эцэс төгсгөлгүй өс хонзогнолоор нэгнийхээ хийснийг НУРААДАГ “тамын тогоо”-ны тойргоосоо хэзээ гарах вэ

2022/10/12

Одоогоос нэр сарын өмнө буюу есдүгээр сарын 15-нд “Дарханы арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас өөрийн тань гомдолтой холбогдуулж мэдүүлэг авъя гэж  дуудаад цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл 461-т хоригдож буй Д.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хаяглаж ЗАХИДАЛ илгээсэн байна.

Уг захидалд тус цогцолборыг тойрсон эрх ашгууд хийгээд Засгийн газрын тогтоолын дагуу хийгдсэн төсөл яагаад гацсан, хувийн хэвшлийн мөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөр хэрхэн үнэгүйдэж, үйлдвэр балгас болон үлдэх эрсдэл үүсч, хувийн хэвшил төдийгүй улс хохирч байгаа талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.

Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

                                         Захидал

Монгол улсын иргэн, хувийн хэвшлийн төлөөлөл, Дархан арьс ширний цогцолбор ХХК-ийн захирал Д.Энхбаяр миний бие Засгийн газрын сайд нарт “Засгийн газрын хуралд ДАШЦББТӨХХК (төрийн компани) болон ДАШЦ ХХК (хувийн хэвшил)-ийн ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, үр ашгийн тооцоог харьцуулан зэрэг хамтдаа сонсгол хийж, танилцуулах хүсэлт”мөн Авилгатай тэмцэх газарт “ХХААХҮЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргийн гомдол”-ыг 2022-09-20ны өдөр гаргасны маргааш буюу 2022-09-21ны өдөр гэнэт 461-р цагдан хорих газарт хоригдоод сууж байна.

Иргэн хүн миний ойлгосноор: Хаягдал болоод буй малын арьс ширийг үнэд хүргэж, улсдаа валют оруулж, олон мянган ажлын байрыг ТОГТВОРТОЙ бий болгож, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, Монголын 3 өрх тутмын 1 нь шууд нөлөөлөх хүртээмжтэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхдээ: 300 гаран мянган малчин мал бүхий иргэд, 6000 гаруй ченж, 3000 гаруй мал эмнэлгийн салбарынхан, 16 мянган түүхий эд бэлтгэгч хөдөөгийн залуус, 2-7 мянган үйлдвэрийн ажилчид, 1-2 мянган тээвэр, ханган нийлүүлэгч, гадаад худалдаа ложистик даатгал, санхүүгийн салбарынхныг хамруулсан

1.         Малын түүхий эдийн таваарын тогтолцоо

2.         Аж үйлдвэрийн паркын бодлого

3.    Экспорт гадаад худалдааны бодлого гэсэн цогц 3 бодлогыг төр, хувийн хэвшил, олон нийт хоорондоо өрсөлдөх бус, нэгдсэн нэг кластер, аж үйлдвэрийн парк, системд орж хамтран хэрэгжүүлэх зайлшгүйшаардлагатай гэдгийг холбогдох төрийн албан тушаалтнуудад тайлбарлаж, ойлгуулж, хэрэгжүүлснийхээ төлөө албан тушаалаа ашиглан төрийн өндөрлүүдэд тайлбарлаж хатгасан гэж буруутгаж байгаа бололтой.

Энэхүү цогц 3 бодлого нь олон оролцогч талууд орсон хүнд ажил хэдий ч, ямар сансарын пуужин хөөргөх гэж байгаа биш өмнө нь бид хийж чадаж байсан зүйлээ орчин цагт нийцүүлэн хийх, бүрэн боломжтой ажил юм. Гэтэл дэлхийн улс орнууд сансрын салбарт төр хувийн хэвшил хамтарч, цаашлаад уг салбарыг хувьчилж байна. Гэтэл бид өмнө нь хийж чадаж байснаа хамтарч хийж чадахгүй сууж байгаа нь бидний харуусмаар бодит үнэн төрх болоод байна.

Оюуны өмчөөр баталгаажин хийгддэг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, төслийн менежмент, төслийн бэлтгэл болон технологи, инженер геологи, хүний эрх, нийгэм, байгал орчин, эдийн засгийн нөлөөллийн суурь судалгаанууд гэх мэт олон судалгаа дэд ТЭЗҮ-үүдэд суурилсан ерөнхий төлөвлөгөө, нэгдсэн ТЭЗҮ, ажлын зургууд, дэд төсөл, төсвүүд, холбогдох инженерийн дэд бүтцүүдтэйгээ цогцоороо “Барилга бүтээн байгуулалт” болдог.

ДАШЦ төслийг барина гэж амлалт мөрийн хөтөлбөртөө тусгасан нь “Улс төрчид бодлого тодорхойлогчид” хувийн хэвшил бид нар шиг өөрсдийн карманаасаа 4-5 тэрбум төгрөг гаргаад уг төслийн бэлтгэлийг амласан шигээ хийсэн нь хэн билээ!!! Үр хүүхэд ар гэрийнхээ талхны мөнгийг хороон, өөртөө өрийн дарамт үүсгэн хийх, өөрт ямарч санхүүгийн дарамт үүсэхгүй төсвийн мөнгөөр хийх хоёр тэнгэр газар шиг ялгаатай ойлголт. Бидний хувьд энэхүү улс оронд хэрэгтэй төслийг өөрсдийнх нь ард иргэдэд амлаж хийхээр, мөрийн хөтөлбөртөө тусгасан болоод холбогдох улсын бодлого, тогтоолуудыг хэрэгжүүлэх талаар бүхий л төрийн  дарга, сайд нарт тайлбарлаж амласнаа биелүүлэхийн тулд боломжит гарц, шийдлүүдийг хайж, олон албан тушаалтан, сайд дарга нартай шийдлүүд харилцан ярилцаж, уг шийдлүүд нь ч бодит шийдвэрүүд болж байсан.

Манай төслийн талаар төрийн өндөр албан тушаалтнууд юу юу ярьж байсныг дараах бичлэгээс харж болно. (Хэн юу хэлэв бичлэгүүд)... Энэ ярьж хэлснийхээ дагуу ч холбогдох ЗГ-н 226, 178, 185, 356, 234-р тогтоолуудыг У.Хүрэлсүх ерөнхийлөгч ерөнхий сайд байх үедээ, Оюун-Эрдэнэ сайд холбогдох кабенатаараа батлаж байсан. Малчид ард түмэндээ амласан амлалтандаа хүрэхээр ажилласан төрийн өндөрлөгүүдийн энэ үйлдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг болох уу? Ямар нэгэн шахалт дарамтаар шийдвэр гаргасан хүн өөрсдийн сонгуулийн сурталчилгааг хийгээд явж байх уу. Мөн эдгээр тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлж арга хэмжээ, үйлдэл нь улсад хохирол учруулах санаа зорилго бүхий хатгалаг шийдвэр болох уу? Мөн уг шийдвэрүүд нь хувийн хэвшил биднийг хууран мэхлэж болохуу. Энэхүү аж үйлдвэрийн бодлогыг зөв гольдрилд оруулах зөв тогтоол шийдвэрүүдийг гаргасан төрийн дээд өндөрлөгүүд сайд дарга нартаа бид баярлаж явдаг. Ингэж дэд бүтэц санхүүгийн таатай нөхцөлөөр дэмжиж байж л үйлдвэрлэлийн салбарт стратегийн дотоод гадаадын хөрөнгө оруулагчид бий болж олон улсад өрсөлдөхүйц үр ашигтай үйлдвэрлэл хөгжих хөшүүрэг болох учиртай. Гагцхүү улс оронд хэрэгтэй хөгжлийн төслийг санхүүжүүлснээс бурууг хайхаасаа илүү хэн нь тогтоол шийдвэрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол учрах шалтгаан нь болов гэдэгт асуудлын гол нь байна. ЗГ-н 2019 оны 226, 2020 оны 178-р тогтоол (178 болон 226р тогтоол зургийг оруулах) ХХААХҮЯ-наас ДАШЦ ХХК-ийн байгуулсан бодлогын гэрээ”-р зээл бонд, лизенгийн хүүгийн татаас өгч дэмжинэ гэж заасан ЗГ-н 2020 оны 185, 234-р тогтоолуудаар олон улсын жишиг холбогдох хууль эрх зүйгээ хэрэгжүүлэхээр, мөн удаан хөрөнгө оруулалтаа нөхдөг үйлдвэрийн салбарт стратегийн хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор аж үйлдвэрийн  паркийн дэд бүтэцийг төр хийж өгөхөөр болсон.

Үүнтэй холбоотой ХХААХҮ сайд Мэндсайхан бидэнтэй уулзаж “дэд бүтцийг 100 хувь төр хариуцна, та бүгдийн хийсэн дэд бүтцийг оюуны өмч, бүх гарсан санхүүгийн зардал, гүйцэтгэлүүдээр чинь үнэлж авна гэсэн” ингэхдээ үндэсний аудитаар хянаж авна гэсэн. Үүний дагуу үндэсний аудит шалгаж 2021-09 сараас 2021-12 сар хүртэл шалгаж дүгнэлт гаргасан. Аудитын тайлан гармагц бид улсын тогтоол шийдвэрүүдийн дагуу дэд бүтцийг шилжүүлж өгөх хамтран ажиллах гэрээнд орцгоосон. Гэвч бидэнтэй гэрээ хийж холбогдох тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлнэ гэж хэлчихээд цаанаа давхар ажлуудыг санаатайгаар хийж байсан нь олон баримтаар нотлогддог. Жишээ нь шинээр зарлагдаад байгаа тендер ажлуудын жагсаалтыг харж болно. Мөн Дархан уул аймагт газар авахаар хандсан бичиг баримтуудаар нотлогдоно. Энэ нь бидэнд гэрээ хийж хамтарч ажиллана гэж хэлчихээд цаанаа хуурах санаа зорилго агуулж хувийн хэвшлийнхний болон хөгжлийн банкны дэд бүтэцэд оруулсан хөрөнгө оруулалтыг санаатайгаар гацааж улсад болон хувийн хэвшилд хохирол учруулах үндэслэл болоод байна.

ХХААХҮЯ нь дээрх тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэгч субектив мөн, мөн хөгжлийн банк болон хувийн хэвшлийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санаатайгаар ХХААХҮЯ болон ДАШЦББ ТӨХК-ийн эрх мэдлээ ашиглан гацааж, хохирол учруулаад байгаа гэж бид АТГ-т гомдол гаргаад байгаа юм.  Өнөөдөр АТГ биднийг шалгаж байгааг бид буруутгахгүй хардаж шалгах эрх нь АТГ-д байгаа. Гагцхүү хувийн хэвшил ДАШЦ болон төрийн ДАШЦББ ТӨХК хоёрыг яг ижил шударгаар аль нэгнийх нь асуудлыг шалгаж байгаа бол нөгөөгийнх бас тэр асуудлыг буюу 1:1 харьцаагаар шударга шүүгээч гэж хүсч байна. Хэрэв намайг энд хорьж байгаад шалгаж байгаа бол тэднийг мөн энд байлгаж шалгаж өгөөч гэж хүсч байна.

Бид заавал өөрсдийнхөө хийсэн ТЭЗҮ, судалгаа, бэлтгэл ажил, барилга, бүтээн байгуулалтаа цогцоор нь 100 хувь зөв гэж зүтгэхгүй. Хэрэв бидний хийсэнтэй төрийн компани хийсэн зүйлс зөрж байвал хамтраад засч сайжруулаад урагшлая, гагцхүү бидний олон арван хүсэлт, тайлбарт таг дуугуй, хариу өгөлгүй “Эс үйлдэхүй” бүү хийгээч, цаг хугацаа хөгжлийн банк болон бидэнд асар их үнэ цэнэ зардалтай байгааг, тогтоол шийдвэрээр хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд хариуцлагатай хандаач гэж хүсч байгаа юм. Аливаа алдаа оноо буруу, зөвөө талууд шударгаар ойлголцоё мөн хамтраад ЗГ-ын тогтоол шийдвэрүүдээ ЗГ-ын тухай хуулийн 30.8д заасны дагуу хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан ЗГ-н шийдвэрийг Монгол улсын иргэн, төрийн албан тушаалтан, байгууллага, аж ахуй нэгжүүд биелүүлэх үүрэгтэй гэсний дагуу хэрэгжүүлж, өөр өөрийн оролцооны түвшинд хамртах нь л улс оронд хамгийн үр ашигтай хувилбар гэдгийг та бид бүгд мэдэж байгаа билээ.

Өнөөдрийн намчирхал, ашиг сонирхолын талцал, эцэс төгсгөлгүй өс хонзогнол, нэгнийхээ улс оронд хийсэн чухал зүйлсийг нурааж, нэгнийхээ үед хийсэн төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгийг гацааж үнэгүйдүүлж улсын өрийг тэр хэмжээгээр нэмсээр би биеэ татаж унагадаг тамын тогооны тойргоос залуус бид өөр өөрсдөөсөө эхлэн уг тойргоос гарч бусдыгаа манлайлж энэ угжирсан чөтгөрийн тойргоос гарцгаая!!! гэж уриалж байна. Залуус бид үүнийг л хүсч байна бас эрэлхийлж байна. Дархан арьс ширний цогцолбор төсөл дээр төр, хувийн хэвшил, олон нийт бүгд оролцож хамтраад бүх зүйлийг нэг удаа зөвөөр нь хийж жишиг тогтооё!!!  Эс бөгөөс нөгөө л эцэс төгсгөлгүй тамын тогооны угжирсан чөтгөрийн тойргоос гарахгүй өнөөдөр би маргааш та гэх мэт цаг хугацаанд нэгдэн ирээдүй хойчдоо өрөнд баригдсан монголыг хүлээлгэн өгөх яланд бүгд унана. Үүнийг хамтдаа үгүй хийж, шийдлээ олох шудрага шүүх дээр хамтдаа удахгүй зогсож, сайн цагийн эхлэлийг тавилцаж сайхан мөч ирнэ гэдэгт зөн билэгт, ухаант ардын минь “цагаа олсон мэдрэмж, сэтгэлээ олсон ухаан, хүслээ олсон хөдөлмөр”-ийн хүчээр тун удахгүй биелэлээ олно гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт У.Хүрэлсүх ерөнхийлөгчөө, эрхэм Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаа та бүгд намайг энэ төслийн төлөө ямар хоёргүй сэтгэлээр хандаж, асуудал гарвал шалтаг тоочихгүй, аргыг нь олох аргачлалаар өдийг хүртэл ирснийг тодорхой түвшинд мэдэх байх гэж бодож байна. Мөн Л.Амарбаясгалан сайд та төрийн албанд төр хувийн хэвшил өрсөлдөх бус үр ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх бодлогыг баримталж байгаа. Та бүгд төр, хувийн хэвшлийн тооцоо судалгааг нээлттэйгээр  сонсгол хийх боломжоор хангаж, өнөөдрийн шүүх шалгалтыг 1:1-н харьцаанд шударгаар шүүх боломжоор хангаж өгөхийг хүсч байна.

Дархан арьс ширний цогцолбор ХХК-ийн захирал Д.Энхбаяр

 


 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.205
    2022/10/15

    .

    Хариулах
  • 66.181.188.127
    2022/10/14

    Жанхуугийн суганы үс өөрийнхөө эзэн болох жанхуугийнхаа хулгай луйврыг зоригтой илчлээд гарч ирвэл яасан юм бэ???

    Хариулах
  • 59.153.113.148
    2022/10/13

    Юу бичих гэсийн бол доо хөөрхий ! ТЭЗҮ хийсэн гэж УЛСЫН баахан мөнгийг хулгайлсан Жонхуугийн суганы үс

    Хариулах
  • 172.58.162.155
    2022/10/13

    Бүх юм болоод өнгөрсөн хойно ямар ч нэмэргүй. Ард түмэн хуралдаж “тамын тогоо”-ны тойргоосой гарна

    Хариулах
  • 172.58.162.155
    2022/10/13

    АТХ аа хий!!!

    Хариулах
  • 213.87.163.98
    2022/10/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.91.233
    2022/10/12

    ямар ч олйгомжгүй бичдэг юм вэ хүн ойлгохоор цэгцтэй бичээч дээ

    Хариулах
    • 66.181.185.30
      2022/10/12

      Ойлгосонгүй, үүнээс илүү ойлгомжтой гаргацтай бичнэ гэж юу байдгийн!