Завхан аймагт сураггүй алга болсон охиныг олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Х.Есү
2022/11/23

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 10 минутад “Манай охин гэрээсээс гараад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд шуурхай зохион байгуулж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр охиныг ар гэрт нь хүлээлгэн өгчээ. 

Иргэд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд- эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.159.167
    2022/11/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах