"Миссийн тэмцээний ялагч болохын тулд 50-60 саяын хахууль өгдөг байж болзошгүй, шалгуулна"


Трансжендер мисс Б.Солонго миссийн тэмцээнд хахууль өгч түрүүлдэг байж болзошгүй гэх асуудлаар өнөөдөр /2022.11.23/ АТГ-т хандлаа.

Тэрбээр, "2018 онд Miss Universe-д оролцсон. Хүмүүс Доналд Трампын шоу гэдгээр нь маш сайн мэддэг. Нэр хүндээрээ дэлхийд хоёрт бичигддэг ийм тэмцээн. Энэ тэмцээнийг нь уг нь маш шударга шүүлттэй, сайхан тэмцээн болж өнгөрлөө гэж бодсон. Гэвч саяхан тэмцээнийг зохион байгуулж байсан зохион байгуулагчдых нь дундаас "тэмцээний ялагч нь 50-60 сая төгрөгийн авилга өгч түрүүлсэн" гэх мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийн дагуу Монгол улсын иргэнийхээ үүргийн дагуу, мөн эрхээ эдлээд АТГ-т хандаж байна. Авилга гэдэг зүйл зөвхөн улстөрчдөд, ямарваа нэгэн төрийн албанд байдаг зүйл биш, миссийн бөгсөнд байдаг хэмжээний зүйл болсон юм болов уу гэсэн үүднээс хандаж байна. Манай улс авилгалын индексээр олон улсын маш олон гэрээ, конвенцод нэгдсэн, үзүүлэлтээрээ ухарч л яваа. Гэхдээ арай ч миссийн тэмцээний ялагчийг хахууль өгч аваагүй байгаасай л гэж хүсэж байна. Мэргэжлийн байгууллага нь шалгаад тогтоох байх. Би хэд хэдэн баримтыг бичлэгээр өгч байгаа." гэв.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.194
    2022/11/25

    Miss enemd er ni yamar hamaatain buhiin dopintoi temtsehgui

    Хариулах
  • 213.87.159.167
    2022/11/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.76.224
    2022/11/23

    ста чинь . энэ л дутаж гэнэ .

    Хариулах