Иран дахь эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх бослого ДАШТ дээр үргэлжилсээр


Есдүгээр сард 22 настай Махса Амини охин Ираны уламжлалт хувцас хижабыг өмсөөгүйн төлөө шоронд хоригдсон. Түүнийг Ираны хэв журам сахиулах цагдаа баривчилсан бөгөөд хоригдсоноос хэдхэн хоногийн дараа зодуулсан байж болзошгүйгээр нас барсан юм. 

Үүнээс үүдэн Иранд хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх бослогыг дэгдээж өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. 

Тэрхүү бослогын нэгэн жишээ Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргаж буй үйлдлүүд юм. 

Ираны шигшээ баг ДАШТ-ийн нээлтийн тоглолтоо Англитай ба багуудын төрийн дуулал эгшиглэдэг уламжлалтай. Харин Иранчууд төрийн дууллаа дуулахаас татгалзан чимээгүй зогсож эх орондоо болж буй "харгислал"-ыг эсэргүүцсэн байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.4
    2022/11/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах