"Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөр ХБ-ны зээлээс хувийн хэрэгцээнд 1,5 сая ам долларыг зарцуулжээ

Х.Есү
2023/01/19

Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол төрийн ордонд үргэлжилж байна. Тус банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан компаниудын мэдээллийг хүргэж байна. 

"Бэрэн групп" ХХК

“Бэрэн групп” нь Хөгжлийн Банкнаас хоёр удаагийн зээл авсан байдаг. Үүнд:

  • Засгийн газрын 2013 оны 256 дугаар тогтоол, Монгол Улсын Хөгжлийн Банкны ТУЗ-ийн 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 8 дугаар тогтоолын хүрээнд 27.2 сая хүртэлх ам.долларын зээлийг “Бэрэн групп” ХХК-д 45 сарын хугацаатай Арматурын үйлдвэр зориулан олгохоор шийдвэрлэсэн. 
  • ТУЗ-ийн 2017 оны есдүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлийн дагуу 18 сая хүртэлх ам.доллар зээлийг “Бэрэн групп” ХХК-д 36 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэсэн. Төслийн санхүүжилтэд зориулж 11.6 сая ам.долларын зээлийг олгосон бөгөөд зээлийн хяналтаар 2.6 сая ам.доллар орчим зээлийн зарцуулалт баталгаажаагүй тул үлдэгдэл санхүүжилт болох 6,347,773.51 ам.долларыг банк олгоогүй гэсэн түүхтэй байна. Уг зээлийн хугацаа 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр дуусжээ. 

Үүнээс зориулалтын бусаар зарцуулсан мөнгөн дүнг танилцуулъя. 

"Бэрэн групп" ХХК нь хамаарал бүхий этгээд болох "Нэхээсгүй эдлэл" ХК, "Атар өргөө" ХК, "Бэрэнтрэйд" ХХК-ийн зээл зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 5,7 сая ам.доллар, компанийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн дансанд шилжүүлж хувийн хэрэгцээнд ашигласан 1,5 сая ам.доллар нийт 7,2 сая ам долларынн зээлийг зориулалт бусаар зарцуулсан байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.84
    2023/01/20

    Байр машинаас эхлээд хөрөнгийг нь хураагаач

    Хариулах
  • 213.87.89.39
    2023/01/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.72.191
    2023/01/19

    Мөрийгэй тоглосон байхоо

    Хариулах
  • 64.119.22.37
    2023/01/19

    Надад ийи их мөнгө зээлээч байрны өртэй машины өртэй цалингийн зээлтэй СӨХ ийн өртэй яанаа яаж амьдарнаа Тэгэхэд зальтай хүмүүс нь хэдэн сая доллараар нь авч байдаг үнэнч явсны гавьяа алга даа Харин одоо залилан хийдэг юм билүү гэж боддог боллоо Залилан хийе гэвэл амархан ш дээ Сэтгэн бодох чадвартай бол

    Хариулах
    • 192.82.68.135
      2023/01/19

      Чи залилан хийвэл эгэл ард учраас шууд 17.3 гэдэг зүйл ангиар 8-12 жил өгнө.Тэгэж бодолтгүй 15 сая төгрөгний өртөй 10.1 жил чанга дэглэмтэй хорих ял аваад яваад гарсан хүн нь би бндаа.Улс хохироох хөнгөн ялтай,хувь хүн хохироох өндөр ялтай шүү.