"Асем Вилла" хотхон төсөл 92 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашиглажээ

Х.Есү
2023/03/13

Хөгжлийн банкны гурав дахь удаагийн сонсгол төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн нээлттэй сонсголоор авч хэлэлцэж байгаа хамгийн эхнхйиасуудал бол Асем Вилла хотхон төсөл. "Асем Вилла хотхон төсөл"-ийн дэд зээлдэгч нь "Скай ресорт" ХХК юм.  "Асем Вилла хотхон төсөл"Хөгжлийн банкнаас нийтдээ 125 тэрбум төгрөгийн зээлийг худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авчээ. 

Энэхүү зээлийн хугацаа 72 сар байна. Зээлийг зориулалт бүрэн бус хэмээн дүгнэлт гарчээ.

"Скай ресорт" ХХК нь Хөгжлийн банкны эх үүсвэртэй худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 9.25-ны өдөр 125 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд тус гэрээний 4,2-т "зээлдэгч нь зээлийг Богд хан уул Хүрхрээгийн аманд байрлах Асем Вилла төслийг санхүүжүүлэх зориулалтаар ашиглана" хэмээн заасан байна. 

Зээлийн зарцуулалт: 

-Нийт хоёр удаагийн гүйлгээгээр 49,7 тэрбум төгрөгийг "Скай ресорт" ХХК-ийн худалдаа хөгжлийн банкин дахь 4181 тоот зээлийн данс руу шилжүүлж бизнесийн зээлийг хаасан.

-Нийт 806 сая төгрөгийг хөгжлийн банкны зээлийн хүүд буцаан төлжээ. 

-8 тэрбум төгрөгийг "Скай ресорт" ХХК-ийн худалдаа хөгжлийн банкин дахь 5787 тоот зээлийн дансны бизнесийн зээлийг хаасан.

-Нийт "МCS холдинг" ХХК-ийн  таван дансаар дамжуулан 34,4 тэрбум төгрөгийг "Энержи ресурс" ХХК-аас гадаад шилжүүлгээр баталгаажуулж "ММС"-ийн бондын төлбөрийг төлжээ. Эдгээр зарцуулалтыг үндэслэн зээлийн зориулалт бүрэн бус хэмээн үзжээ. 

125 тэрбумын 92 тэрбум төгрөгөөр "MCS" групп өөрийн компанийн арилжааны банкин дахь зээлээ хаачихсан эсвэл бондынхоо төлбөрт төлөөд зориулалт бусаар зарцуулсан гэх дүгнэлт гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл 30 гаран тэрбумаар нь "Асем Вилла" хотхоныг бариад үлдсэн 92 тэрбум төгрөгөөр нь өөрийн бондыг төлбөрөө хаахад зарцуулжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.167
    2023/03/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 64.119.26.156
    2023/03/13

    шуналт оджаргалыг эрүүд татаач дээ шунал ихдэж шулам болж дээ

    Хариулах
  • 202.21.108.56
    2023/03/13

    mongood heden baisan bariaad mongo huglai hiisn MCS hen darga nar mongoor toglson heden baishintai baishingui humuus buudal bairulal gargda gazar mongo hulgai hiisn odjargal terguutei MCS hurgan darga nar shalgaad mongo toluuleerei teer heedeen ovoohoi ni odoo oorsdoo ochood suuchihsn hahaah

    Хариулах