УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу?

Х.Есү
2023/03/14

Маргааш буюу гуравдугаар сарын 15-ны өдөр Хаврын чуулган эхэлнэ. 

Хаврын чуулган эхэлмэгц Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг УИХ хэлэлцэнэ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль"-д бүхэлд нь хориг тавиад байгаа. 

"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль"-ийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсан юм. Тус хууль ард иргэд болон хуульчдаас ихээхэн шүүмжлэл хүртсэн. 

Харин маргааш Хаврын чуулган эхэлмэгц Ерөнхийлөгчийн хоригийн асуудал, сайд нарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт зэрэг асуудлуудыг нэн тэргүүнд хэлэлцэх юм.  Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.

Эргэн сануулахад ХНХ-ын сайд Т.Аюурсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр гаргасан юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.84
    2023/03/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах