Н.Учрал: Иргэд shilen.gov.mn-р орж, 3450 тусгай зөвшөөрлийн мэдээллийг хянах боломжтой боллоо

Өчигдөр 14 цаг 07 минут

Засгийн газраас “Авлигатай тэмцэх жил” зарласантай холбогдуулан шүгэл, шүүр, шил тэргүүтэй "5 Ш" ажиллагааг эхлүүлээд байгаа. Тэгвэл “Шилэн” ажиллагааны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Төрөөс 360 зөвшөөрлийг олгодог. Энэ зөвшөөрлийн хүрээнд 3450 тусгай зөвшөөрөл эзэмшигч есөн байгууллагын мэдээлэл ил болж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу  бид Хууль зүйн яамтай хамтраад орон тооны бус зөвлөл байгуулаад 68 мэдээллийг ил болгохоор ажиллаж байна." гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.170
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах