Ачааны машины араас мөргөсөн приус машин шатжээ


Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 36 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 31 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 04:14 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Л-ын “Приус-30” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Супергреат” загварын ачааны автомашины араас мөргөсний улмаас шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. 

Ослын улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат иргэн Л /25 настай, эрэгтэй/, Г /32 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргүүлсэн.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.131.79
    2023/03/31

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах