“Байгаль Опен 2023”: ОУХМ Г.Ганхуяг АВАРГА боллоо

2023/04/30

ОХУ-ын Буриад Улсад болж буй “Байгаль опен 2023” чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд манай улсаас 40 бөх өрсөлдөж, ОУХМ Г.Ганхуяг ОХУ-ын И.Кирилловыг 1:1 оноогоор хожин түрүүллээ. СМ Б.Батбаяр, /74 кг/, ОУХМ Б.Бат-Эрдэнэ /86 кг/ мөнгө, О.Сүлдхүү хүрэл медаль хүртэв.

ОУХМ Т.Түвшинтулга /61 кг/ сүүлд Буриадын Алдар Балжиннямаевтай аваргын төлөө барилдаж, мөнгөн медаль хүртэв. Манай бөх өрсөлдөгчийнхөө хөлийг шүүрч хоёр оноо авах үедээ хуруугаа гэмтээсэн тул эмч үзээд барилдааныг шууд зогсоосон юм. 

ОУХМ Б.Бат-Эрдэнэ мөн өрсөлдөгчөө 5:2-оор хожиж явахдаа оноо авах гэж дайрч, давхар хамаад дагуулж шидүүлэн 4 оноо алдаж, харамсалтай хожигдсон байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.50
    2023/05/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах