БАРИМТ: Ц.Ууганбаяр “Хөгжлийн банк”-ийг шүүхдэж ялах үед банкийг өөрийнх нь ажилтан байсан хүн төлөөлж байжээ

Өчигдөр 09 цаг 12 минут

-“Нью Яармаг”-ийн Ц.Ууганбаяр Шүүх, Хөгжлийн банк, ТОСК-ийг бүгдийг нь “атгаж” байсан байж болох, урьд өмнө нь хэвлэлээр гарч байгаагүй ноцтой баримтуудыг хүргэж байна-

“Хөгжлийн банк”-ны ТОСК-иар дамжуулж олгосон зээлээр баталгаа гаргуулан “Шинэ Яармаг” орон сууцны төслийг хэрэгжүүлсэн “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр төлбөрийн чадваргүй гэж мэдүүлж байсан хэр нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хаммаатны дүүгийн “Изинис Эйрвейз” компанийн Хөгжлийн банкнаас зээлсэн 20 гаруй төгрөгийн өр төлбөрийг өмнөөс нь төлөх хүсэлт гаргасан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Энэхүү өгөөмөр сэтгэл нь Хөгжлийн банкны нэхэмжилсэн 18.9 тэрбум төгрөг, мөн Ц.Ууганбаяр ТОСК-д барьцаалж, улмаар Хөгжлийн банкинд шилжин очсон “Шаардах эрх”-ийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлсөн Шүүхийн шийдвэрүүдтэй холбоотой байж болохыг ч тайлбарласан. Тэгвэл энэ удаад бид амласан ёсоороо Ц.Ууганбаяр дээрх шүүх хурлын үеэр Хөгжлийн банкинд хэдийнэ өөрийн нөлөөгөө тогтоогоод байсан талаарх баримтыг дэлгэж байна.

“НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ” ЯЛСАН ШҮҮХ ХУРАЛД ХӨГЖЛИЙН БАНКИЙГ Ц.УУГАНБАЯРЫН ХҮН ТӨЛӨӨЛЖЭЭ

“Нью яармаг хаусинг прожект” ХХК нь 49.85 сая ам.долларын зээлийн хүүд тооцсон 7.1 сая ам.доллар буюу 17.9 тэрбум төгрөгийн зээлийн хүүг хүчингүй болгуулах, 2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчингүй болгуулах, зээлийн төлбөрийг гэрээ байгуулсан өдрийн ханшаар төгрөгөөр тооцуулахаар СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, хэргийг өөрийн талд шийдүүлсэн талаар бид өмнөх нийтлэлд дурдсан.

Тэгвэл уг хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд шийдвэрлэгдсэн уг хэрэгт Хөгжлийн банкийг төлөөлж суусан, банкны гүйцэтгэх захрал Балганы Батбаяр нь Ц.Ууганбаярын хүн байсан, улмаар эрх ашигт нь үйлчилсэн байж болзошгүй баримт бидэнд олдсон юм.

Балган овогтой Батбаяр нь 2016 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож, 2019 онд Г.Амартүвшинд шилжүүлж өгөх хүртлээ уг албан тушаалд ажилласан. Танилцуулгад дандаа төрийн байгууллагаар дамжиж ажилласан мэт бичсэн байдаг ч намтарт бичигдээгүй өөр түүхүүд байдаг. Тэрээр 2014-2016 онд Ц.Ууганбаярын “Си И Си инвестмент” ББСБ-ын захирал байсан. Уг ББСБ нь Ц.Ууганбаяр эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн “Си И Си групп”-ын охин компани бөгөөд Б.Батбаяр нэг ёсондоо түүний ажилтан нь байсан гэсэн үг.


Б.Батбаяр нь 2014 онд Ц.Ууганбаярын “Эй Би Ай ложистикс” ХХК руу мөнгө шилжүүлсэн баримтыг та бүхэн харж байна. Энэ бол Ц.Ууганбаяр Б.Батбаяр хамтрагчид байсан гэдгийн баталгаа.  

Тийм ч учраас хуучин даргадаа үнэнчээ харуулсан, тал тохой татсан байж болзошгүйг түүний гаргасан үйлдлүүд баталдаг.

Шүүхийн шийдвэр 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд гарсан, Хөгжлийн банк 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй байсан ч банкийг төлөөлж оролцсон Б.Батбаяр захирал давж заалдах эрхээ эдлээгүй. 2017 онд гарсан уг шийдвэр  2018 оны гуравдугаар сарын 19-ний өдөр л албажиж Хөгжлийн банкинд бичгээр ирсэн бөгөөд зөвхөн үүний дараа л шүүхэд нэхэмжлдэл гаргасан байдаг. Гэсэн ч энэ заргаа одоог хүртэл авч чадаагүй.

Ц.Ууганбаяр нь Сүхбаатар дүүргийн Шүүхээр өөрт ашигтай шийдвэр гаргуулах үед Хөгжлийн банкинд өөрийн хүнээ байршуулсан байсан, нөгөөх нь эс үйлдэл гаргаж тусалсан талаарх баримтыг танд хүргэлээ. 

Бид дараагийн удаад Ц.Ууганбаярыг төсөл хэрэгжүүлэгчээр сонгож, өөрсдөө эхэлж хандсан гэх ТОСК 500 га газарт хэрэгжих том төсөлд тендер зарлалгүйгээр 200 мянган ам.долларын хөрөнгөтэй компанийг сонгосонтой холбоотой мэдээллийг хүргэх болно.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.186
    2023/07/27

    энийг ямар баримт гэдэг юм. хүн өмнө нь хамтарч байсан гэхээрээ дараа нь тэрэнд үйлчилгэсэн үг биш шд. нэг хачин банкны баримт гаргаж ирээд эргүү юм бичиж гэнэ.

    Хариулах
  • 192.82.70.241
    2023/05/30

    ийм л хулгайч нар бидний дээр сандаалж байна. Хөгжлийн банк сайн ажиллаж бгаа

    Хариулах
  • 192.82.70.241
    2023/05/30

    аймшигтай

    Хариулах
  • 213.87.137.153
    18 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах