Уурхай “ДЭЭРЭМДСЭН”, хоёр удаагийн ялтай Жан гэх хятадад Монголын хуулийнхан “ЖИЖИГДДЭГ” гэжээ


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших “Андын илч” ХХК-ийг зэвсэглэн дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч буй. Гэвч хэргийн гол “ЭЗЭН”-ийг тойруулан шалгаж буй нь анхаарал татсаар байгаа юм.  

Тодруулбал, зэвсэгт бүлэглэлийг хөлсөлсөн, өдгөө уурхайн гүйцэтгэх эрх мэдлийг атгаж буй БНХАУ-ын иргэн Жан Чуан гэгчийг асуудалд тов тодорхой холбоотой байсаар атал хууль хяналтын байгууллагаас шалгалгүй “тойруулсаар” өнөөдрийг хүрлээ. Угтаа цагдаагийн байгууллагаас зэвсэгт этгээдүүдийг захиалагчдыг тогтоохоор ажиллаж байгаагаа хэдэнтээ онцолж байв.

Тухайн үед бидэнд ирсэн мэдээллээр саатуулагдсан сэжигтнүүд “Н.Бошигт гэх хүн биднийг Сүхбаатар аймаг руу уурхай явах ажил байна. Тийшээ явчихаад ирье гэсэн” хэмээн мэдүүлсэн байдаг.  Харин Н.Бошигт гэгч нь “Андын Илч” ХХК-ийн орлогч захирлаар ажиллаж байгаа Э.Лутбаяр болон Жан Чуан гэх хятад иргэн нар уг ажлыг захиалсан хэмээн мэдүүлсэн байдаг. 

Гэтэл  “Андын илч” компанийн удирдлагыг авахын тулд Монгол Улсын хилийн бүсэд онц ноцтой халдлага зохион байгуулсан хэргийн гол эзэн байж болзошгүй Жан Чуаныг шалгахгүйгээр үл барам дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломжийг хаанаасаа ч юм олгосоор байна. Энэ хэрэгт хээл хахууль, улс төрчдийн нөлөөлөл орсон байх өндөр магадлалтайг ч учир мэдэх хүмүүс баталж байгаа. 

Зөв.мн сайтын редакци өнгөрсөн хугацаанд Сүхбаатар аймгийн ИТХ-ын 49 хувийн өмчлөлтэй ч орон нутагт ногдол ашиг хуваарилж байгаагүй, “дээрэмдүүлсэн” дээрх уурхайн асуудлаар цуврал мэдээ, сурвалжлагыг бэлтгэсний үр дүнд Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Андын илч”-ийн уурхайг олборлосон нүүрсний хамт битүүмжлэх, хэрэг эцэслэн шийдэгдтэл БНХАУ руу нүүрс экспортлохыг зогсоох шийдвэр гаргасан. Атал бодит байдал дээр хууль хэрэгжихгүй, нүүрс хилээр гарсан хэвээр байгааг ч эх сурвалжууд баталсаар байгаа юм.

“Хэргийн эзэн” Жан харин хүссэн үедээ хил давж, монголын хууль хяналтын байгууллага надад “жижигдэнэ” гээд хээв нэг яриад явж байна гэх. 

Монголын хуулийг гишгэлж, үл тоож яваа Жан Чуан гэж ер нь хэн бэ. 

-Жан Чуан нь БНХАУ-ын иргэн бөгөөд 1969.08.28-нд төрсөн. 
-Жан чуан гэгч өмнө нь БНХАУ-д залилан, улсын мөнгө шамшигдуулсан хэргээр 5 жилийн ял авсан ч хоёр жил шоронд хоригдоод суллагдсан гэх мэдээлэл бий.
-Жан Чуан Хятад улсын Жин жү байху компаниас ажил үүргийн тодорхойлолттойгоор 2022 оны наймдугаар сард Монгол улсад нэвтэрсэн байдаг.
-Тэрбээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах “Андын илч” ХХК-ийн нүүрсний ордод хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр нэвтэрч, 2022 оны 9 дүгээр сард тус уурхайд ашиглагдаж байсан гүйцэтгэгч компаниудын эд хөрөнгийг эвдэн сүйтгэж, их хэмжээний хохирол учруулсан. Түүгээр зогсохгүй монгол ажилчдыг айлган сүрдүүлж, дарамталсан байдаг.
-Дараа нь буюу 2023 оны хоёрдугаар сарын 10-нд хууран мэхлэх замаар компанийн гэрчилгээг дахин гаргуулан авсан
-Улмаар 2023 оны хоёрдугаар сарын 14 ны өдөр Рамада зочид буудалд болсон хүчин төгөлдөр бус ТУЗ--ын хурлаар уурхайн Гүйцэтгэх захирал болсон.
-Үүний дараа уурхайн удирдлагыг шилжүүлэн авах зорилгоор буу шийдэм агсаж, зэвсэглэсэн рецидив гэмт этгээдүүдийг хөлслөн уурхайг олборлосон нүүрсний овоолгын хамт дээрэмдэж авсан байдаг.

Ийм л бараан түүхтэй Жан гэх хятад онц ноцтой хэргийг захиалсан байж болзошгүйг гэрчүүд нотолж, видео бичлэгүүд нь цацагдаж, баримтууд илэрсээр байхад түүнд доромжлуулан байж шалгахгүй байгаа шалтгааныг цагдаагийн байгууллага, Хуульзүйн сайдаас асуумаар байна. 

 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.121
    2023/06/02

    Даварсан хулгайчийг хөөж гаргаач ээ. Эх нутагтаа ийм юмнуудыг орогнуулж байна гэж юү гэсэн үг вэ.

    Хариулах
  • 202.126.90.43
    2023/06/01

    Бхруун хязгаарт бас л хужаа нар буу барьчхсан уурхай дээрэмдэж явна гнэ удхгүй цэрг орж ирэх байх өө

    Хариулах
  • 66.181.189.17
    2023/06/01

    Нямбаатар гэдэг мундаг сайд энэ талаар юу бодож болгоож байдаг юм болдоо.

    Хариулах
  • 213.87.162.37
    2023/06/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 43.228.129.162
    2023/05/31

    Манай хууль шүүх прокурорын ялзарсан өтнүүд маш бага мөнгөөр энэ хятадыг давраажээ эргүү жоомнууд

    Хариулах
  • 66.181.161.117
    2023/05/31

    Mongol tcagdaa nar ugaasaa lxaxuulid avttcan sh de munggvi ydarsan xvmvvs-d l xvchee gargaj chaddag yagaad gevel ard ni vldsen xvmvvs ni jijig uchiraas tegeed l xoxirj vlddeg

    Хариулах