BTS хамтлагийн гишүүн Jungkook долдугаар сард соло цомгоо гаргана

Х.Есү
2023/06/05

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн Жон Жонгүг долдугаар сарын 14-нд соло дэбютээ хийхээр болжээ. Жонгүгийн соло цомогт англи хэл дээр дуулсан дуунууд багтах аж. 

BTS хамтлагийн хувьд Жин болон Жэй хоп нар цэрэгт элсэж, Шюга ганцаараа аялан тоглолтоо хийж байгаа юм. 

Харин хамтлагийн ахлагч Намжүүн Солонгос улсын Үндэсний батлан хамгаалах яамны элч төлөөлөгчөөр томилогдсон. 

Тэхён болон Жимин нарын хувьд хуваарийн дагуу ажиллаж байна.

Фенүүд нь BTS хматлагийг эргэн нэгдэх тал дээр санаа зовиноостой байгаа ба үүн дээр хамтлагийн продюсер дараах байр суурийг илэрхийлсэн байна. 

BTS-ийн продюсер Pdogg: "BTS-ийн 2-р чаптер буюу тэдний дараагийн эргэн ирэлтийн үеийн мессежийг хүлээж байгаарай. Тэд эргэн нэгдэх үед ихэнхи гишүүд маань ид насны (30 нас) залуус болсон байх бөгөөд тэд тэр үед та бүхэнд цоо шинэ мессежийг хүргэх болохоор бүгд тэвчээртэй хүлээж байгаарай" хэмээжээ. 

Мөн удахгүй  BTS хамтлагийн 10 жилийн ой болох гэж байгаа тул тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулсан 'Take two' хэмээх шинэ дижитал синглээ гаргахаар болсон байна. Энэхүү уран бүтээл зургаадугаар сарын 9-ний өдөр цацагдах аж.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.118
    2023/06/06

    Mongol duugaa duulj bujiglej mgl artistuuda demjine shuu.

    Хариулах
  • 213.87.90.49
    2023/06/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах