“Apple” корпораци iOS 17 шинэ үйлдлийн системээ танилцууллаа

Х.Батсайхан
2023/06/06

АНУ-ын  “Apple” корпораци өчигдөр болсон Дэлхийн хөгжүүлэгчдийн чуулга уулзалт /WWDC 2023/ дээр цаашид бүтээгдэхүүндээ ашиглах  iOS 17 шинэ үйлдлийн системийн хөгжүүлэлтийн нэг хэсэг болох ухаалаг дэлгэцийг виртуал болон өргөтгөсөн бодит байдлын элементүүдийг хослуулсан (VR, AR) төхөөрөмжийнхөө хамтаар танилцууллаа.  

Шинэ үйлдлийн системийн онцлог нь AirDrop өгөгдөл дамжуулах системийн төгөлдөршил болон PDF зэрэг бичиг баримттай ажиллах боломжийг дээд зэргээр хялбарчилсанд орших бөгөөд өмнөхөөс 12 зүйл дээр дэвшилт гаргасан гэж мэдээлж байна. 

Шинэчлэл хийгдсэнээр “iPhone”-ийг цоожилсон ч хөндлөн хэвтүүлсэн ч “Google”, “Amazon”-ы гар утаснуудын дэлгэцийн адилаар мэдээллүүд харагдсаар байна гэдгийг ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ нь “iPhone” гар утсыг хэрэглээнд илүү ойртуулах зорилготой аж. Тухайлбал: тавиур дээр тавьсан гар утаснаасаа хэрэглэгч олон үйлдэл хийхгүйгээр мэдээллээ харах боломжтой аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.90.112
    2023/06/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах