Чөлөөт бөхийн U23 Азийн аваргаас хоёр алт, нэг мөнгө, гуран хүрэл медаль хүртлээ

С.Гандэлгэр
2023/06/19

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцуээнд манай улс 13 бөхтэй оролцож, хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медаль хүртлээ.

Өчигдөр манай гурван эмэгтэй бөх гурвуулаа медальд хүрч, Т.Энхжин түрүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр өнгөрсөн жилийн залуучуудын Азийн аваргын мөнгөн медальт, Төв-Арж, "Монгол" группийн бөх Наадамбатын Батбилгүүн Бишкект болж буй 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 4 ялж алтан медалийн эзэн боллоо. 19 настай түүний хувьд шигшээ барилдаанд БНХАУ-ын өвөрмонгол бөх Сийлэнхүүг 7:1-ээр илүүрхснээр Монголын эрэгтэй бөхчүүдээс "U23" насны ангилалд Азийн аваргад түрүүлсэн 4 дэх эрэгтэй тамирчин болж байна. Түүнээс өмнө нь ОУХМ Т.Тулга, Э.Тэмүүлэн, Б.Отгонбаяр нар 4 жилийн өмнө нь Улаанбаатарын дэвжээнд аваргалж байв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна