Их мастер Б.Мөнгөнтуул, Б.Мөнхзул нар "Дэлхийн цом"-ын эхний ялалтаа авлаа

Х.Батсайхан
2023/08/02

"Дэлхийн цом"ын АШТ-ний эхний өрөгт манай шатарчин, их мастер Б.Мөнгөнтуул, Б.Мөнхзул нар эхний даваагаа амжилттай давж, хоёрдугаар шатанд үлдлээ. 

Б.мөнгөнтуул БНХАУ-ын шатарчин, 2188 чансаатай Юуан Юетэй сонгодог тавилд 2 удаа тэнцсэнээр тай-брейк шат руу шилжиж рапид төрөлд 1,5:0,5 харьцаагаар ялалт байгуулав. Харин их мастер Б.Мөнхзул Украины шатарчин, их мастер Наталья Буксаг 1.5:05 харьцаагаар ялжээ. Манай тамирчны энэхүү амжилтыг Дэлхийн шатрын холбоо албан ёсны цахим хуудастаа онцолсон гэнэ. 

Хоёрдугаар тойрогт Б.Мөнгөнтуул Гүржийн шатарчин, 2441 чансаатай Лела Жавахишвилитэй таарсан бол Т.Мөнхзул Германы шатарчин, эрэгтэй их мастер цолтой Элизабет Паецтай тоглоно. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.71
    2023/08/03

    Evgui baidald oruulsaar oruulsar setgel zuigeer hoj.

    Хариулах