Эквадор: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хөнөөжээ

Zuv.mn
2023/08/10

Эквадорын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан Фернандо Вильявисенсио нийслэл Кито хотноо алагджээ. Түүнийг өчигдөр орой сонгуулийн сурталилгааны хүрээнд, сонгогчидтой уулзчихаад машиндаа суух үед нь үл таних этгээд толгойн тус газарт нь буудсан байна. ВВС агентлагийн мэдээлснээр, гэмт этгээд гурван удаа буудсан учир улстөрчид амьд гарах ямар ч боломж гараагүй гэнэ.  

Дараа нь гэмт этгээд хамгаалалтын алба, цагдаа нартай буудалцаж, хоёр цагдааг шархтуулсан аж. Дараа нь өөрөө хариу буудлагад өртөж алагджээ.

Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо хэргийн тухай “гэмт этгээдүүд шийтгэлгүй өнгөрөх ёсгүй” гэсэн мэдэгдэл хийсэн байна.

Талийгаач улстөрч авлигатай хийх тэмцлийг сонгуулийн сурталчилгааныхаа гол уриа болгож, өнгөрсөн долоо хоногт алдартай мафийн бүлэглэлийн эсрэг тэмцэнэ гэдгээ зарлаж байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна