"Барби" кино дотооддоо 575.4 сая долларын орлого олжээ

Х.Есү
2023/08/26

Долдугаар сарын 21-ны өдөр нээлтээ хийсэн "Барби" кино нь 2023 оны дотоодын хамгийн их ашиг орлого олсон кино боллоо.

Студийн тооцоогоор, "Барби" кино пүрэв гарагийн байдлаар Америкийн бокс оффис дээр 575.4 сая долларын орлого олсон нь саяхныг хүртэл энэхүү жагсаалтыг тэргүүлээд байсан "Марио" киноны орлогоос давсан байна.

"Барби"  киноны  энэхүү амжилт нь "Марио"-аас хурдан хугацаанд өрнөсөн бөгөөд нээлтээ хийснээсээ хойш ердөө 34 хоногийн дотор дээд амжилт тогтоосон байна.  Харин "Марио" кино нь АНУ-д 574.2 сая долларын үнэлгээг давахад 138 хоног зарцуулсан юм.

"Барби" кино нээлтээ хийснээс хойш олон дээд амжилтыг эвдсэн. Тус кино нээлтийн өдрөөрөө дотооддоо 155 сая долларын ашиг олсон нь энэ оны хамгийн том нээлтийн өдөр болжээ. Мөн найруулагч Грета Гервиг түүхэн дэх хамгийн өндөр орлого олсон эмэгтэй найруулагчаар тодорчээ.

                                                                                                                                                                     М. СИЙЛЭН



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна