Өнгөрсөн долоо хоногт Вагнер группийн Ерөнхийлөгч Евгений Приножин онгоцны ослоор амиа алдсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгалт явуулж, генетикийн шинжилгээ хийсний дүнд Пригожин амиа алдсан болохыг Оросын мөрдөн байцаагчид мэдэгджээ.
Түүний үхлийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: "Миний мэдэж байгаагаар Пригожин Африкаас ирээд нэг хонож байсан. Зарим нэг албаны хүмүүстэй уулзсан юм билээ. Би Пригожинийг 90-ээд оны эхэн үеэс хойш мэднэ. Тэр хүнд хэцүү хувь тавилантай хүн байсан. Пригожин амьдралдаа ноцтой алдаа гаргаж байсан хэдий ч бас авьяаслаг хүн, авьяаслаг бизнесмен байсан" гэжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден: "Юу болсныг мэдэхгүй ч ийм зүйл болсонд би гайхахгүй байна. Путиний оролцоогүй үйл явдал Орос улсад олон гараад байдаггүй. Гэхдээ надад тодорхой хариулт хэлэх хангалттай баримт алга. Сүүлийн цаг хагасын турш би энэ асуудалд анхаарлаа хандуулж байна" гэж хэлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.52
Ingeed Putin novsh neg dotoodiin daisnaa darj avlaa..Odoo tsaashdaa bas l urgeljluuleh baih daa.Omhii yargachin aluurchindiig ooriig ni yag adilhan huvi tavilan huleej baigaa daa..Onoodoruu,marga ashuu?
Хариулах101.176.213.112
Ирээд 1 хонож байгааг мэдэж байсан нөхдүүд учиртай ,хэзээ хаана юу хийж ж байгааг андахгүй мэдэж байна
Хариулах