Өнөөдөр/2023.08.28/ Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдана. Л.Гантөмөр Ардчилсан намын даргаар томилогдсон хоёрдугаар сарын 9-ний ҮБХ-ны хурлаас хойш ҮБХ хуралдаж, дэд дарга, ЕНБД, Улс төрийн зөвлөл гэх мэт албан тушаалын томилгоо хийгдээгүй бөгөөд тус хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцэж, томилгоо хийгдэх юм.
Ардчилсан намын тэргүүн дэд даргаар С.Баярцогт томилогдоно
Өнгөрсөн хоёрдугаар сарын ҮБХ-ны "гол дүр" бол яах аргагүй С.Баярцогт байсан. Хэдхэн саналын зөрүүгээр Л.Гантөмөр дарга болсон. Тэр хэрээрээ С.Баярцогт Ардчилсан намд нөлөөтэй байгаа гэсэн үг. Л.Гантөмөр намын даргаар сонгогдчихоод С.Баярцогтыг ЕНБД-аар ажиллахыг санал болгосон гэдгээ хэлсэн. Намын дарга болж чадаагүй ч намдаа нөлөөтэй байгаагаа ашиглавал тодорхой албан тушаалд томилогдох бүрэн боломжтой. Гэсэн ч олон нийтэд "нэр муутай" учраас С.Баярцогт өөрөө бус өөр хүн ЕНБД-аар томилуулах хүсэлтэйгээ илэрхийлж, "шахсаар" байсан юм. Харин эцсийн байдлаар С.Баярцогт тэргүүн дэд дарга болох тохироо хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.
ЕНБД- Я.Санжмятав, Х.Тэмүүжин, Ч.Өнөрбаяр
Ардчилсан намын албан тушаалын томилгооноос хамгийн их анхаарал татаж, маргаан дагуулж буй албан тушаал бол ЕНБД. Магадгүй өнөөдрийг хүртэл ҮБХ хуралдаагүй шалтгааныг ч үүнтэй холбож, тайлбарлаж болно. Хэний нэрийг ҮБХ дээр оруулахыг намын дарга Л.Гантөмөр шийдэх учиртай.
Гэсэн ч олон фракцтай нам учраас бүгд өөрийн фракцаасаа дэд дарга, ЕНБД-г томилуулах хүсэлтэй байгаа. Ардчилсан намд суурьтай олон дэмжигчтэй улс төрчид ч ЕНБД-ын асуудалд оролцсоор байгаа.
Х.Баттулгатай ойр нэгэн болох Я.Санжмятав ЕНБД-д яригдаж байгаа. УИХ, ЗГ-ын гишүүн байсныг нь бодолцвол байж болох ч нөгөө л нэг 60-аад оны "ах нар"-ын нэг. Түүнийг МоАХ, Х.Баттулга талаас ЕНБД-д томилуулхаар шахаж байгаа гэж хардаж болох талтай.
Ч.Өнөрбаяр бол Ардчилсан намд торойж гарч ирж байгаа шинэ үеийн төлөөлөл. Л.Гантөмөрийг даргаар сонгогддог ҮБХ-ны хурал дээр Ч.Өнөрбаяр С.Баярцогтын талыг барьж ажилласан. Үүнийг нь бодолцвол Л.Гантөмөр ЕНБД-аараа сонгох нь юу л бол. Нөгөө талаас харвал эртнээс тохирсон тохироо, С.Баярцогтыг түшиглэсэн том фракцын нөлөөг бодолцвол "үгүй" гэх аргагүй.
ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжингийн хувьд өмнө дурдсанчлан эртнээс Л.Гантөмөртэй нөхөрлөж, улс төрд дөрөө харшуулан яваа нэгэн. Тэр утгаараа дунд үеийн төлөөлөл болон намын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн намын гал тогоо хариуцах хүнээ өөрөө сонго гэвэл хамгийн түрүүнд Х.Тэмүүжинг сонгох нь дамжиггүй. Намаа, 2024 оноо бодоод түүнийг ЕНБД-аар сонгож болох ч намын дарга болоход нь дэмжлэг үзүүлсэн гэх МАН-ын томчууд болон АН-ын ах нарын дургүйг хүргэх тун магадлалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.235
Офшоорчин баярцогтыг АН аас зайлуулаач
Хариулах66.181.189.29
Баярцогт луухааныг АН-ын дэд дарга болгоно гэдэг нь гоёо оо.АН бүрэн сүйрнэ. МАН-д бөөн ашиг орж ирнэ гоёо оо.
Хариулах103.215.14.2
Энэ дуракаас өөр хүн байхгүй юм байхдаа.
Хариулах202.55.191.194
Урьдын байдлаар МАН тай наймаацаад эхэлвэл нохойн ам болно шүү
Хариулах202.55.191.194
Ан нам бол Баярцогтыг хүн болгож өдийд хүргэсэн тэгэхээр одоо л нэг намаа, ард түмнээ, гишүүдээ бодох хэрэгтэй цаг ирсэн байна шүү. Та сонгуульд дэвшихгүй зөвхөн намын сонгуулийн үйл ажиллагаа нэг удирдаад үздээ
Хариулах202.131.249.150
kkk Ene Bayartsogt odoo yu ve SBayar ah ni facebookeer demjeedl Baabar ah ni ene tend heleltseeg saih hiideg gej bicheed l Ene teneg PR ih sain hiih um aa Odoo Shunhlai ezen ene teneg luivar chiing demjij ugee heleh uldlee
Хариулах66.181.191.42
За за найдвар тасарч нохойн замаар орлооо.
Хариулах203.91.115.253
Za ZAIL ZAASHAAA MUU Urvagch !!!!!
Хариулах59.153.112.87
С. Баярцогтыг АН ынхаа ЕНБД аар томилвол АН сонгуулд бүрэн ялагдана. АВЛИГАЧИН даргатай АН ын хувь заяа сайжрахгүй.
Хариулах