Тесла компаны жолоодлогын систем алдагдаж, хүн амиа алдсан хэргээр шүүхэд дуудагджээ

Х.Есү
Өчигдөр 12 цаг 14 минут

Тесла компаны автомат жолоодлогын систем алдагдаж, хүн амь насаа алдах нөхцөлд хүргэсэн гэх гомдлын дагуу тус компаныг шүүхэд дууджээ.

Энэхүү хэрэг нь автомашин эзэмшигч Мика Ли, түүний "Model 3" загварын автомашин Лос-Анжелес хотоос зүүн тийш, хурдны зам дээрээс 65 милийн хурдтайгаар гэнэт хазайж, далдуу модыг мөргөхөд хүргэсэн гэх утгыг агуулсан иргэний нэхэмжлэл юм. Мөн ослоос хэдхэн секундын дараа автомашин галд маш хурдан шатсан гэж дурджээ. Энэ хэргийн шүүх хурал АНУ-ын Калифорни мужийн шүүхэд есдүгээр сарын дундуур товлогдсон байна. Тус шүүх хурлын шийдвэрээс шалтгаалан Тесла компаны хэрэглэгчдийн эргэлзээ арилах, сэтгэл ханамж, борлуулалт нэмэгдэх эсэх нь тодорхой болох юм.

Осол нь 2019 онд гарсан бөгөөд тус ослын улмаас Ли амиа алдаж, түүний хоёр зорчигч, тэр дундаа найман настай хүүгийн гэдэс нь задарсан гэж мэдүүлжээ. Тесла компаны эсрэг гаргасан нэхэмжлэлд "Тесла компаныг автомашинаа зарахдаа автомат жолоодлого болон бусад аюулгүй байдлын систем гэмтэлтэй байсныг мэдэж байсан" хэмээн буруутгаж байна.

Тесла компаниас энэхүү ослын хариуцлагыг хүлээхийг эсэргүүцэж, жолоочийн алдааг буруутгаж, автомат жолоодлого нь хүний хяналтанд байх үед аюулгүй гэж мэдэгджээ. Жолооч жолоо барихдаа анхаарлаа хандуулж, гараа жолооны хүрдэндээ байрлуулах ёстой гэж Тесла компани шүүхийн баримт бичигт дурдсан байна.

                                                                                                                                                                               М. Сийлэн



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.