Монгол Улсад айлчилж буй Ромын ПАП Францис гэж хэн бэ

С.Гандэлгэр
2023/09/01
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Тэгвэл Пап Францис гэж хэн болох талаар мэдээллийг та бүхэнд хүргэе.

Пап Францис  1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентин Улсын Буэнос Айрес хотод төржээ. 1958 - Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн. Францис 2013 оны 3 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон. Пап-аар сонгогдохоос өмнө Хорхе Марио Берголио нэртэй байжээ. Ватиканы үе үеийн төрийн тэргүүн тансаг байранд амьдардаг байсан бол Францис тус уламжлалыг өөрчилж энгийн хоёр өрөө орон сууцанд амьдарч эхэлсэн. Түүнчлэн тансаг машин бус нийтийн тээвэр ашигладаг аж. 

Дэлхийн найман тэрбум хүний 30 орчим хувь нь Христийн шашинтай, тэдний 1,3 тэрбум нь католикчууд юм. Харин “Reuters” агентлагийн цахим хуудаснаа Монгол Улсад 1500 орчим католик шашинтан байдаг гэжээ. 

Эзэмшсэн боловсрол:

1986 - ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг

1970 – 1971 Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг

1967 – 1970 Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг

1963 - Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг

1958 – 1960 Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан

1955 – 1958 Буэнос Айрес хотын католик шашны Вилья-Девото сургуулийг дүүргэсэн

Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна