Пап лам Францисын айлчилж буй улс орнуудад хил залгаа болон ойролцоо улс орны католик шашинтнууд хуран цугладаг. Энэ жишгээр, папын Монголд хийж буй айлчлалтай холбоотойгоор түүнийг ойроос харахаар БНХАУ-ын католик шашинтнуудын төлөөлөл Хэд, хэдэн бүлэг зохион байгуулан Монгол Улсад иржээ. Тэд Чэзянь, Фужиан гэх зэрэг хятадын өнцөг булан бүрээс цуглрсан болохыг мэдээлэлд онцолсон байна.
Cruxnow.com цахим хуудаст мэдээлснээр, тэдгээр шашны жуулдын нэг бүлэг нь лавтай 100 гаруй хүнтэй аж. Тэдгээр жуулчид харин эх орондоо буцаж очоод аяллынхаа зорилгыг тайлбарлах хэрэг гарч магадгүй гэж санаа зовж байгаа талаар мөн дурджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна