Иргэдийн дуу хоолойг сонсох хуулийн төсөл хэлэлцэгдэнэ

Өчигдөр 17 цаг 36 минут

Энэ долоо хоногийн пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Занданшатарын санаачилсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байгаа билээ. Энэхүү хууль нь өнөөдрийн манай нөхцөл байдалд тохирсон хуулийн төслийн нэг бол яах аргагүй мөн болов уу.  

Ерөөс аливаа асуудлыг олуулаа зөвшилцөж, хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг монголчууд олон жилийн өмнөөс энгийн үгээр тодорхойлсон. Энэ нь “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж. Орчин цагт улс орнууд парламентын засаглалаар дамжуулан бүгдээрээ хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэж байна. Гэхдээ энэ нь ард түмний нийт олонхийн санал, хүсэл бодлыг тэр бүр тусгаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, төлөөллийн ардчилал юм.

Төлөөллийн ардчилалтай хамт зөвлөлдөх ардчиллыг хөгжүүлж чадвал улс орны хөгжлийн бодлогыг илүү цэгцтэй, зөв тодорхойлох боломжтой гэдгийг орчин цагт судлаачид онцлох болжээ. Жишээ нь нийслэлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийнхний бодитой саналыг авч, тэдний саналын дагуу шийднэ гэсэн үг. Ингэхдээ нийслэлийн 1.3 сая хүнийг төлөөлж чадах 400 хүнийг санамсаргүй сонголтоор сонгож, тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлж, шийддэг технологитой.

Хууль, шийдвэр батлахдаа нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулгаар тодруулах, улмаар түүнийг шийдвэрлэх шийдлийн талаар иргэдтэй зөвлөлдөх механизмыг шинээр бий болгосноор баталсан хууль, шийдвэр иргэдийн дэмжлэгийг авах, бодитой хэрэгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ...  хэмээн хуулийн гол санаанд тусгагдсан нь   яах аргагүй цаг үеэ олжээ. Нийгэмд тулгарч байгаа асуудлыг доорхи схемд дүрсэлснээр: 

Гомбожавын Занданшатар-н зураг.

байна. Үүнээс харахад хууль тогтоомжийг та бидний сонгосон эрхэм гишүүд  санаачилж батлуулдаг ч дан ганц өөрийнхөө бус бидний санал бодлыг тусгах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна