Гадаад иргэд маргалдаж нэгнээ зургаан удаа хутгалж, гэмтээжээ

Т.Отгонсувд
3 цаг 54 минутын өмнө

Гадаад улсын иргэд нэгнээ хутгалсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Тодруулбал, есдүгээр сарын 06-ны өдөр АНУ-ын иргэн Итали улсын иргэнтэй маргалдаж, зургаан удаа хутгалж, гэмтээсэн хэрэг гарчээ. "Баянгол дүүргийн ... хороонд гадаад улсын иргэн хутгалуулсан байдалтай хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Дуудлага мэдээллийн дагуу тус хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, компаниуд гадаад улсын иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна