 
                                
                 
        
        Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнгөрсөн сарын 22-нд Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-д ажиллахдаа “Алдагдлаа бууруулах” 14 хоногийн хугацаатай үүрэг өгсөн билээ. Энэхүү хугацаа нь өнгөрсөн баасан гарагт дууссан бөгөөд өнөөдөр дүгнэх учиртай.
Монгол Улс жилд 2.0 сая тонн орчим цемент хэрэглэдэг бөгөөд ирэх жил 3.5 сая тоннд хүрэх тооцоо бий. Энэ хэмжээний эрэлт дээр нийт 4.5 сая тонн суурилагдсан хүчин чадал бүхий долоон үйлдвэр ажилладаг. Хөтөлийн “Цемент шохой” нь тэдэн дотроо төрийн мэдлийн ганц нь юм.
2014 онд технологийн шинэчлэл хийж, хүчин чадлаа нэг сая тонн хүртэл нэмэгдүүлсэн. Бусад үйлдвэрүүдээсээ хамгийн сайн судлагдсан, хамгийн сайн чанарын чулуу ашигладаг, нэг ёсондоо хамгийн сайн чанарын цементийг хийх ёстой үйлдвэр. Үндсэндээ хүчин чадлаараа ч, чанар стандартаараа ч жишиг тогтоож, тэрүүлэх ёстой үйлдвэр гэж хэлж болно.
Гэтэл 2014 онд “МАК цемент” , “Монцемент” үйлдвэр шинээр баригдахтай зэрэгцэн технологио шинэчилж, бараг цоо шинэ болсон тус үйлдвэр өдгөө байнга эвдэрдэг, үйл ажиллагаа нь доголддог, алдагдалтай ажиллаж, нэг төгрөг олохын тулд нэг төгрөг долоон мөнгө зарцуулдаг болж хувирсан.
Хөтөлийн “Цемент шохой” ингэж муу ажилласнаар хувийн хэвшлийн МАК, Монцемент компаниуд “Эрэлт нийлүүлэлтийн хууль”-иар үнээ дураараа нэмж хасан үнийн зөрүүнээс асар их ашиг олж байгаа юм.
ТӨХК-ийн алдагдал гэдэг ард түмний өмч. Ард түмний өмчийг алдагдалтай ажиллуулах эрх төрд өөрт нь ч байхгүй. Тийм ч учраас ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хугацаатай үүрэг өгч, хариуцлага тооцохоор шийдсэн нь маш зөв, цагаа олсон хэрэг. Гагцхүү, үнэхээр хариуцлага тооцож чадах уу, чадсан тохиолдолд ямар хүн очих вэ, үйлдвэрлэл, чанарыг нь сэргээж чадах уу гэдэг жичид нь хөндөх асуудал.
Учир нь, С.Бямбацогт сайд өөрөө цементийн үйлдвэртэй бөгөөд Хөтөлийн “Цемент шохой” ХХК муу ажиллаж, үнэ өсөж гэмээ нь дам байдлаар өгөөж хүртдэг нэгэн. Цементийн салбарыг атгадаг хувийн хэвшлийнхэн төрийн мэдлийн ганц үйлдвэрийг хувьчилж авах, улмаар дампууруулах сонирхол байж мэднэ гэдэг айдас байдгийг бодолцвол С.Бямбацогт ч тэдний нэг. Тиймээс С.Бямбацогт үнэхээр төрийн төлөө хүн үү үгүй юу гэдгийг шалгах шалгуур нь энэ кэйс болж байна.
Бид Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр төрд очсоноос хойш яаж ажилласан, тэр нь цементийн зах зээлд хэрхэн нөлөөлсөн талаар цуврал нийтлэл бэлтгэж байгаа бөгөөд удахгүй хүргэх болно. Төрийн өмчийн энэ том үйлдвэрийн чанар, ашиглалтыг сайжруулж, ард түмний халаасан дахь цөөхөн хэдхэн төгрөгийг олигархиудын халаас руу хийдэг “Үнийн хөөрөгдөл”-ийг өдөөгч байхыг болиулах нь бидний гол зорилго, нийтийн ашиг сонирхол юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.28
Ih mungunii asuudal yarigdaj baigaa darga nariin mungu, alban tushaaliin naimaa baigaa n uneen
Хариулах66.181.181.77
Маш сайн бичсэн нийтлэл бна.
Хариулах