АВСТРАЛИ: Хадмуудаа мөөгөөр хордуулж хөнөөсөн дуулиант хэрэг эцэслэн шийдэгдлээ

Х.Батсайхан
5 цаг 14 минутын өмнө

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Австралид эхэлж, дуулиантайгаар үргэлжилсэн “Хадмуудаа мөөгөөр хордуулж алсан” гэх эмэгтэйн шүүх хурал өндөрлөж, буруутан этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо.

Хэрэгтэн Эрин Паттерсон 2023 онд дөрвөн хүнийг өөрийн хийсэн хортой мөөгтэй өдрийн хоолоор дайлсан байдаг бөгөөд гурван хүн нь нас барсан юм. Тодруулбал,  Эрин Паттерсоны хадам ээж Гэил Паттерсон, хадам аав Дональд Паттерсон, Гэилийн эгч Хидер Уилкинсон нар өнгөрч, Хидерын нөхөр Ян Уилкинсон эмнэлэгт хоёр сар орчим хугацаанд эмчлүүлсний эцэст амьд үлджээ.

Дэлхий даяар шуугиан тарьж, олон, олон нэвтрүүлэг, подкастын сэдэв болсон энэ хэрэг ийнхүү Шүүхээр дөрвөн сар гаруй хэлэлцэгдсэний эцэст эцэслэн шийдэгдлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна