ЦЕГ: Бусдын амь насыг санаатайгаар хохироохыг завдсан иргэнийг олж тогтоон шалгаж байна

Х.Есү
6 цаг 13 минутын өмнө

Цахим орчинд нэгэн иргэнийг автомашинаар мөргөж унагаачхаад зугтсан талаар байгаа бичлэг цацагдсан. 

Энэ талаар цагдаагийн ерөнхий газраас тодруулахад дараах мэдээллийг өглөө. 

"Энэ оны есдүгээр сарын 7-ны өдөр шөнийн 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутагт дэвсгэрт "Viva city" хороолол орчимд согтуу хүн бусдыг зодоод байна, автомашин нь замын хажууд гарчихсан байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад иргэн Г нь хувийн таарамжгүй харилцааны улмаас тээврийн хэрэгслээр бусдыг мөргөж, санаатайгаар бусдын амь насыг хохироохыг завдсан үйлдлийг тогтоож, цагдаагийн байгууллагаас шалгаж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна