Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, ил тод нээлттэй байдлыг хангах, олон талт оролцоог дэмжих зорилготой “MiningWeek & MinePro-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Хятадын уул уурхайн ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга Чө Чанбо, Канадын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Пиеррэ Граттон, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Шадар сайд Т.Доржханд нар мэндчилгээ дэвшүүллээ.
Энэхүү арга хэмжээ нь уул уурхайн салбарын дэлхийн чиг хандлага, технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудыг нэг дор танилцуулах, туршлага солилцох, шинэ түншлэл бий болгох чухал индэр болж байна.
Арга хэмжээнд оролцогчид болон хөрөнгө оруулагчид уул уурхайн шинэ технологи, дижитал шийдлүүд, хөрөнгө оруулалтын боломжуудтай танилцаж, Монголын уул уурхайн салбарт оролцох боломжийг судлах боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна