Өвөрхангай аймгийн Уянга сумын Хоёрдугаар сургуулийн тхоёрдугаар ангийн сурагч хүү сургуулийнхаа спорт зааланд биеийн тамирын хичээлдээ орж байхдаа зааланд байсан волейболын шүүгчийн өндөр сандлыг татаж, дарагдаж эндсэн харамсалтай хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд хүүхэд нас барсан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын ажиллагаагаар 2 дугаар ангийн сурагчид биеийн тамирын хичээлд хамрагдаж байх явцад уг харамсалтай үйл явдал гарсан байна.
Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна