АНУ-ын Төрийн Департмент ОХУ-ын иргэдийн визийн хүсэлтийг зөвхөн Астана, Варшав дахь ЭСЯ-даар авах болжээ.
Төрийн Департментаас гаргасан албан ёсны мэдэгдэлд “АНУ жуулчлалын бус виз олгох төлөвлөгөөж ажиллагаа хэрэгжүүлэгүй улсын иргэд тусгайлан заасан улсын ЭСЯ, Консулын газарт л визийн хүсэлтээ мэдүүлнэ. ... ОХУ Астана, Варшавт...” гэж бичжээ.
АНУ нийт 16 улсыг ийм хязгаарлалтад оруулсны дотор АНУ-аас гадна Беларусь орсон байна.
Шинэ журмаар жишээ нь, Ираны иргэд Дубайд очиж виз авахаар болсон нь ихээхэн хүндрэлийг бий болгож байгаа хэрэг юм.
ОХУ-ын иргэдэд тавих визийн хязгаарлалтыг АНУ-аас гадна Европын холбоо мөн тавихаар зэхэж байна. Европын зөвлөлийн Хориг хариуцсан төлөөлөгч Дэвид О Салливан тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр АНУ-д айлчлах бөгөөд энэ үеэр Европын холбооны зүгээс визийн асуудлаар ОХУ болон бусад улсад тавих ээлжит хориг тодорхой болох хүлээлт байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна