10 сартай хүүхдийг хэрцгийгээр хөнөөсөн гэмт этгээдийг өнөөдөр шүүнэ

Х.Есү
3 цаг 51 минутын өмнө

Өнгөрсөн хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Иргэн П хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө найзындаа очиж эхнэр болон найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэжээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ П нь тус айлын 10 сартай хүүхэд У-г их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь хоёр удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байна.

Прокуророос түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалджээ. 

Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас болно. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.124
    37 минутын өмнө

    Ymr nvgeltei ymbe hvni nylh vriig

    Хариулах
  • 66.181.161.241
    1 цагийн өмнө

    Hvnii nylah vriig alsan hvnd yasan gej baga yl ugch baigaa ym

    Хариулах
  • 202.9.46.24
    1 цагийн өмнө

    Хүн санаатай алсан хүмүүсийн ялыг яагаад ийм хямдхан хэдхэн жил өгөөд байдгийн бэ???? Гар утас хулгайлсан гээд 12 жилийн ялладаг хууль шүүх хахуулиар хэдэн ч жилийг яааж ч өгч болохийм даа.

    Хариулах
  • 66.181.184.86
    2 цагийн өмнө

    Манай улс яагаад ийм санаатай хэрэцэгий онц гэмт хэрэгийг улам зөөллөөд суллаад байдаг юм бэ хятад Солоэгос шиг шууд цаазалдаг баймаар бна

    Хариулах