Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулахгүйн төлөө зарим гишүүд улайрахын учир

2019 оны 11 сарын 14

 

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулахгүйн төлөө зарим гишүүд улайрахын учир... Монгол улсыг FATF-ын саарал жагсаалтанд оруулж, Монгол төгрөгийг үнэгүйдүүлэн валютын ханшийг тэнгэрт хадаасан хэмээн бургуутгагдаж буй Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг маргааш буюу 2019.11.15-д УИХ-аар хэлэлцэх гэж байна. Гэтэл түүнийг ашиг сонирхол нэгтэй хамсаатан хэмээгдэх нэр бүхий УИХ-ын гишүүд огцруулахгүй хэмээн өмөөрч эхэлжээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн “Тэс петролиум” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Баттөмөр Н.Баяртсайханыг суудалтай нь үлдээхийн төлөө улайрч байгаа нь их хэмжээний зээл авсантай нь холбоотой хэмээн хардах хүмүүс байна. Мөн МCS гэх Монополь компанийн төлөөллүүд болох УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Энхамгалан нар Н.Баяртсайханыг өмгөөлөн хамгаалж, даргын суудалтай нь авч үлдэхийн төлөө хичээж байна. Учир нь Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг суудалтай нь үлдээсний хариуд “М” банкны зөвшөөрөл авахаар зэхэж байгаа тухай зарим эх сурвалжууд ярьж байна.

Н.Баяртсайханы бас нэгэн ашиг сонирхол нэгтэй хамгаалагчаар нь УИХ-ын гишүүн, Хурд группын үүсгэн байгуулагч Б.Чойжилсүрэн нэрлэгдэж байна. Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төвийн 16 давхар барилга барих ажлыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп ямар ч тендэргүйгээр гүйцэтгэж байгаа нь олонд илэрхий болж тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тендерийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Илт хууль зөрчсөн үйлдэл гаргаж бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан юм.

Төрийн өндөр албыг ашиг сонирхол нэг этгээдүүдтэй нийлэн мөнгө угаах хэрэгсэл болгож, Монгол улсыг “саарал жагсаалт” оруулахын дээр Монгол төгрөгийн ханшийг үнэгүйдүйлж, валютын ханшийг өсгөсөн Н.Баяртсайханыг энэ мэт ашиг сонирхолын холбогдолтойгоор нэр бүхий 10-д гишүүд өмгөөлөн, хамгаалж байна. Маргаашийн УИХ-аар Н.Баяртсайханыг өөр хэн хэн, хэрхэн өмөөрч, даргын сэнтийд нь авч үлдэж чадах эсэхийг харах л үлдлээ. Дараа, дараад нь түүнийг энэ мэт цээжээрээ хамгаалсан, бизнэсмэн гишүүдийн мэдээг бид цувралаар хүргэсээр байх болно.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 15
192.82.72.92
зочин

Ми.Энхболд авчирсан хүн. Хамгаалагч нар учиртай байжээ. Үр дүнгээр ажлыг хэмжинэ. Арилжааны банкууд хөрөнгөө мэдүүлж чадахгүй болтлоо мөнгө хүүлж байна. Түүнд гарын үсгээр батлагаажуулсаны төлөө зөвхөн огцорно. Вальютын ханш хэдэн хувиар өсөв.

2019 оны 11 сарын 14
192.82.68.133
Зочин

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.