Аврагч хүү Ж.Тэмүүжинг “Авьяас” алтан медалиар шагнажээ


Усанд живж байсан хүүхдийг аварч өөртөө баймгүй их эр зоригийг харуулж олон нийтийн дунд хайр хүндлэлийг хүлээгээд байгаа Ж.Тэмүүжин хүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс “Авьяас” алтан медалиар шагнажээ. Шагналыг энэ сарын 24-ний өдөр гардуулсан байна.

67071313_2189773497815832_5957045572840980480_n Аврагч хүү Ж.Тэмүүжинг "Авьяас" алтан медалиар шагнажээ

Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс баатарлаг хүүг “Эх оронч үзэл- эх орны бахархал хөтөлбөрийн үйл ажиллагаа болох Батлан хамгаалах яамны харьяа “Шонхор” зусланд амрах эрхийн бичгээр шагнасан аж.

67738417_2189775217815660_2694039225921175552_n Аврагч хүү Ж.Тэмүүжинг "Авьяас" алтан медалиар шагнажээ

Ж.Тэмүүжин хүү өөрийн сонирхлоор усанд сэлж сурсан бөгөөд тэр үед хүүхэд живж байгааг хараад сандарсандаа шууд л ус руу орсон тухайгаа ярьсан байдаг юм. Сүүлийн үед бороо их орсны улмаас усны түвшин их нэмэгдсэн. Аялж зугаалахдаа хүүхдэдээ тавих анхаарлаа хором ч алдалгүй санаа тавьж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг аврагч хүү Ж.Тэмүүжин захиж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна