Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

2019 оны 11 сарын 25

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил бөгөөд төлөвлөгөөний дагуу Хууль, зүйн үндэсний хүрээлэнгээс сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлсэн.

Сургалтын хөтөлбөр, гарын авлагын дагуу “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд хороодын 50 нийгмийн ажилтныг хамруулан гурав дахь удаагаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгууллаа гэж нийслэлийн Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.