Сураггүй алга болсон иргэний цогцсыг ар гэрийнхэн нь олжээ

2019 оны 11 сарын 29

Сураггүй алга болсон иргэний цогцсыг арав гаруй хоногийн дараа ар гэрийнхэн нь олжээ.

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар/сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр 11.00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар эвдэрч зогсчээ.

Улмаар 13.00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 17.00 цагийн орчимд буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болжээ. Энэ дагуу арваннэгдүгээр сарын 17-ноос 24-ны хооронд эрэн хайх ажиллагааг нийт долоон хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ.

Гэтэл тус аймгийн Цээл сумын Хүйлээ хан багийн Хөвийн давааны-Ар гэдэг газарт автомашин байсан газраас баруун урд зүгт гурван км-т иргэн Б-гийн цогцсыг жалганд цасанд дарагдсан байдалтай байсныг ар гэрийнхэн нь өчигдөр 17.40 цагт олсон мэдээллийг Цээл сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 12 сарын 02
66.181.161.21
zochin

Dron ashiglaad ter dor ni olson bol hunii altan ami abragdah baisiim bish u

2019 оны 12 сарын 01
203.91.115.55
Өрл

ОНЦГОЙН ДАРГА НАР БИД ОЛЛОО Л ГЭЭД БАЙСАН ХҮНИЙ АМИАР ХҮРТЭЛ ШОУ ХИЙДЭГ БОЛЖ ДЭЭ. 3 ХАН КМ ЗАЙНД ОНЦГОЙНХОН ОЛЖ ЧАДДАГГҮЙ ДАРГА НАРЫНХ НЬ ШОУ ИХДСЭН ГАЗАР