Хэрэглэгчдэд жинхэнэ мод тарих боломжийг олгодог Хятадын тоглоомын апплекейшн

2019 оны 12 сарын 03

Энэхүү тоглоомыг тоглож буй явцад суулгасан мод нь Хятад улсад жинхэнэ мод болж ургана.

Шоргоолжны ой (Ant Forest) бол гар утасны апплекейшн дээр суурилсан тоглоом юм. Тоглоом нь нийтийн тээврээр явах, эсвэл бага хуванцар хэрэглэх гэх мэт нүүрстөрөгч багатай үйл ажиллагааг хэрэглэгчдээр сонгуулж байгаль орчинд ээлтэй ногоон энерги бүхий оноогоор урамшуулдаг байна. Тоглогчид хангалттай хэмжээний ногоон энерги оноо олж авсны дараа Шоргоолжны ой (Ant Forest) тоглоомондоо мод тарьж болно. Тоглоомд тарьсан мод тус бүр хятадын хөдөө нутагт жинхэнэ мод болон таригддаг байна. Тоглоомыг зохион бүтээгч хэлэхдээ одоогоор 100 сая амьд мод тоглоомоор дамжуулан амьдрал дээр тарьсан бөгөөд тарьсан модоо хэрэглэгч өөрийн апплекейшн дээрээсээ хянах боломжтой. Мөн энэхүү апп нь хэрэглэгчддээ хүн бүрийн бяцхан оролцоо том өөрчлөлтийг авчирдаг болохыг ойлгуулсан үйлдэл юм хэмээн мэдэгджээ.

С.Баяр

Эх сурвалж: BLOOMBERG

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.