Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ

2020 оны 01 сарын 17

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлгүүлэх саналыг УЕП-оос өчигдөр УИХ-д хүргүүлсэн билээ. 

УЕП-оос ирүүлсэн уг саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулган хэлэлцэх гэнэ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олгосон байж болзошгүй, мөн Г.Батхүү агсны асуудлаар эргүүлэн татах хүсэлтийг УЕП-оос тавьсан гэх мэдээлэл цацагдаад байна. Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай мэдээлэл өнгөрсөн оны сүүлээс эхэлж цацагдах болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж, өөрийгөө яллагдагчаар татагдах үндэслэл байхгүй гэдгээ тайлбарлаж байсан юм.

09:00 цагт Г танхимд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо,

09:30 цагт Их эзэн Чингис хаан танхимд Хууль зүйн байнгын хороо,

11:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо Их эзэн Чингис хаан танхим 

10:00 цагт Чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 01 сарын 19
64.119.19.239
зочин

Номтойбаяр аль эрт мэдчихсэн прокурорууд гүйж явна гэнэ лээ гээд байсан нууц юм ч алгаа. Зодоо хийж байгааг хэн ч бичсэн байж болно. Нууц гэж байхгүй байлгүй:.