Тайландад коронавирусийн халдвар авсан хүний тоо 33-д хүрэв

2020 оны 02 сарын 11

Тайландад коронавирусийн нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сараас хойш тус улсад нийт 33 хүн халдвар авчээ. Уг шинээр халдвар авсан 54 настай хятад эмэгтэй Ухань хотоос ирсэн өөр нэг өвчтөнтэй Тайландад байхдаа уулзсан байна. Үүний дараа түүнд халдвар авсан шинж тэмдэг илэрсэн бөгөөд хорио цээрийн дэглэмд оруулсан гэж Өвчин хянах хэлтсийн ерөнхий захирал Суванчай Ваттанайинчароенчай (Suwanchai Wattanayingcharoenchai) хэллээ.

Халдвар авсан уг эмэгтэй хорио цээрийн дэглэмд орох үеэрээ өвдөж байсан бол одоогийн байдлаар түүний байдал хэвийн байгаа аж.

Харин "Өмнө нь халдвар авсан автобусны жолооч эрэгтэйн биеийн байдал мөн тогтвортой байна" гэж Сванчай нэмж хэлэв. Уг 70 настай жолооч нь хятад жуулчдыг тээврийн хэрэгслээр нь зөөж байхдаа коронавирусаар халдвар авчээ.

Х.Дэлгэрэх

Эх сурвалж: Bangkokpost

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.