Эх орноо төлөөлөн "DUBAI PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP" тэмцээнд оролцож буй ZEUS CLAN өнөөдөр шийдвэрлэх тоглолтоо хийнэ


Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байгаа "DUBAI PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia баг тэмцээний эхний 3 өдрийн дараах байдлаар нэг дүгээрт бичигдэж байгаа "4AM" багтай оноо тэнцүүгээр 2 дугаар байрт бичигдээд байна. Мөн өчигдрийн үнэ цэнэтэй тоглогчоор ZeusZyoll буюу Б.Золбоот нэрлэгдэв.


 

Өнөөдөр багууд шийдвэрлэх тоглолтоо хийсний дараагаар тус тэмцээний ялагч тодорхой болох юм. Өнөөдрийн тоглолтуудыг "Zeus" багийн албан ёсны фейсбүүк хуудас болох ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\монгол тайлбартайгаар үзэх боломжтой.

"Dubai PUBG mobile global championship" тэмцээнд 16 баг оролцож буй бөгөөд тэмцээний нийт шагналын сан 2,000,000 ам.доллар юм.

 

 Эх сурвалж: Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайдын яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна