​Дархан-Уул аймагт зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлалаа


Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж, үсчин, гоо сайхан, фитнесс, халуун ус, саун зэрэг зарим салбарын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн түр хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Хязгаарлалт хоёрдугаар сарын 4-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Тодруулбал, нэгдүгээр сарын 26-ны шөнө Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлд хүнс тээвэр эрхэлдэг жолооч тус аймагт очсон бөгөөд шинжилгээний хугацаа 48 цаг өнгөрсөн тул постод хонуулж, дахин шинжилгээ авсан байна. Тухайн жолоочийг эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд сэжигтэй тохиолдол хэмээн Улаанбаатар хот руу хүргүүлжээ. Шинжилгээний хариу эерэг гарсан ба уг жолооч нэгдүгээр сарын 26-ны өдөр 18-20:00 цагийн үед "Тохь" нэртэй фитнесст үйлчлүүлсэн байна. Тиймээс тус аймагт түр хязгаарлалт тогтоогоод байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна