Каннын кино наадам хойшиллоо


Каннын кино наадам нь дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадам билээ. Тэгвэл энэ хавар болох ёстой байсан Каннын кино наадмыг хойшлуулсан байна. Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, наадам долоодугаар сарын 6-17-ны хооронд болно. Дэлхийн хамгийн нэр хүндтэй энэхүү наадмыг өмнө нь урд жилүүдийн адил тавдугаар сарын 11-22-нд зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Өнгөрсөн онд Каннын кино наадам цар тахлын улмаас цуцлагдаж, үзүүлэхээр төлөвлөж байсан кинонуудыг бусад наадмын хүрээнд болон кино театруудаар үзүүлсэн юм. Харин Берлин, Венецийн кино наадмуудыг халдвар хамгааллын хатуу дэглэм дор зохион байгуулсан билээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна