Ж.Сүхбаатар: "Ковидыг" ялсан Засгийн газар байгаасай


УИХ-ын чуулган үргэлжилж байна. Чуулганы үеэр гишүүд шинэ засгийн газраас асуулт асуун үг хэлж байна. 

Ж.Сүхбаатар:  Одоогын Ерөнхий сайд өмнөх Ерөнхий сайдуудаас илүү эрх мэдэлтэй байгаа. Үе үеийн  Ерөнхий сайдуудаас хэн нь ч ийм их хэмжээний эрх эдэлж байгаагүй. Цар тахлын үед ард түмэндээ аль болох ээлтэй хууль баталж, бодитой дэмжлэг үзүүлэн ажиллах ёстой. Өмнөх засгийн газар ковидын үед маш их шүүмжлэлд өртсөн хэдий ч амжилттай ажиллаж чадсан. Энэ засгийн газрын хувьд хоёр болон гуравдугаар сар тун амаргүй байх болно. Тиймээс та бүхэн байгаа бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй болов уу. Хамгийн чухал ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг бол ковидыг ялах явдал юм.  Тиймээс ковидыг ялсан засгийн газар байгаасай хэмээн хүсэж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна