Д.Нямхүү: Онош батлагдсан 6, сэжигтэй 7 иргэн байна

2020 оны 03 сарын 20

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 17-нд Берлиний онгоцоор ирсэн иргэний нэгдүгээр хавьтал болсон 74 хүнээс коронавирус илрээгүй. Истанбул-УБ-ын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүнээс COVID-19 илрээгүй. 197 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглагдаж байгаагаас батлагдсан 6, сэжигтэй 7 иргэн байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 иргэний шинжилгээг дэс дараатай хийж байна. Тусгаарлагдсан 6 хүний биеийн байдлын хувьд нэг хүний биеийн байдал хүнд, бусад нь дунд буюу хэвийн байна.


 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.