Он дуустал наадмаас бусад олон нийтийн бүх баярыг цуцлах санал гаргажээ

2020 оны 03 сарын 20

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өнгөрсөн Даваа гараг буюу гуравдугаар сарын 16-ны өдөр хуралдахдаа COVID-19 халдварын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг саармагжуулах арга хэмжээний тухай хэлэлцэж, санал зөвлөмж гаргажээ.

Уг зөвлөмжид Улсын баяр наадмаас бусад олон нийтийн баяр, ой, арга хэмжээ, зөвлөгөөнийг бүгдийг цуцлах, захиргааны зардлыг бууруулах арга хэмжээ авах, эмзэг бүлгийн иргэдийг коронавирусээс хамгаалах арга хэмжээнд зориулан хөрөнгө гаргахыг нийт засаг захиргааны нэгжүүдэд үүрэг болгох, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, санхүүгийн салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг алдагдуулахгүй байх, улс хоорондын үүргийн худалдааг тодорхой хугацаагаар зогсоож, гэрээт худалдаанд бүрэн шилжүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.

Зөвлөмжийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 22
98.244.106.112
Хэнчбиш

Хэрэх.хээсэх хөдөлгөөөнийг хязгаарлахын тулд бүх аймаг сумын баяр наадмыг 7-р сарын 10;11-нд явуулж онцгой тэмдэглэлт ойг ч энэ өдрүүдэд тэмдэглэх, сovid вирус бүрэн дарагдахгүй бол хурдан морины уүсифн уралданыг нэгг удаа түтгэлзүүлэх арга ххэммжээ авбал зүгээр дээ

2020 оны 03 сарын 21
202.21.108.231
Zochin

Зөвөө. Олон баяр тэмдэглэх хүмүүсийг эдийн засгаар хохироодог

2020 оны 03 сарын 20
39.115.114.99
Аниа

Гадагшаа гарч болохгүйгээс интернэт бизнес цэцэглэж байна. Интернет ээс мөнгө олцгоо