Мьянмарт цагдаа нар иргэдрүү гал нээж, 18 хүн амь үрэгджээ

С.Гандэлгэр
2021/03/01

Өчигдөр Мьянмарт цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан болох үеэр цагдаа нар гал нээсний улмаас багадаа 18 хүн алагдаж, 30 гаруй хүн шархадсан байна. Амралтын өдрүүдэд иргэд  Мьянмарын олон хотод жагсаал зохион байгуулж байна. Ийнхүү өнгөрөгч ням гараг хоёрдугаар сарын 1-ний төрийн эргэлтээс хойш Мьянмарт хамгийн их цус урссан өдөр болоод байна. 

НҮБ-ын тэргүүн Антониу Гутерреш цэргийнхнийг эрс буруушааж, хүчирхийллээ нэн даруй зогсоохыг шаарджээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна