Дуучин Ану “Тод гэрэлтэх бүсгүй” нэртэй ном бичжээ

2020 оны 05 сарын 18

Сүүлийн үед “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон билээ. Тэгвэл таван гүнжийн ээж, дуучин Ч.Уранхолбоо завгүй уран бүтээлч, ээж байхын хажуугаар “Тод гэрэлтэх бүсгүй” нэртэй ном бичсэн тухайгаа фейсбүүк хуудаснаа "Гэрлэлт, хүүхэд, хайр сэтгэлийн тухай бичсэн уг бүтээл маань гэр бүлээ төлөвлөж буй болон гэрлэсэн хосууд харилцаагаа тогтвортой авч явахад дэмжлэг болох туршлага, санааг агуулсан юм" хэмээн нийтэлсэн байна. 

Түүний номын нээлт өнөөдөр “Гэгээнтэн” цогцолборт болж байгаа аж.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.