С.Амарсайхан: Хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж байна


Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл Шадар сайд, УОК-ын дарга  хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж буйгаа мэдэгдлээ.


Тэрбээр "Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл,бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье.

Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ.

Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би

"Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө", миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм.

Учир нь Улс төрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан

Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, бусдын төдийгүй улс орныхоо өмнө хариуцлага үүрэх чадвар суулгаж, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр.

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.

Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй.

Үүнийхээ ч төлөө эцэг хүний гэмшлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сууна. Эцэг хүн үрийнхээ өмнө гэмших амар байдаггүй аж. Хожим ийм байдалд хүү минь бүү ороосой гэж аав нь бас хүсч байна.

Иймд энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна.

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ,хөтөлбөрөөс татгалзаж байна..

Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон зуун оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, залуусын эрдэм боловсролд хөрөнгө оруулж ирсэн аавынх нь хувьд хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг хүү минь мэднэ. Хүү шигээ олон залуусын боломжийг хулгайлахгүйг ч бас мэднэ. Энэ нийгмийн эрхэм үнэт зүйлс болсон хүүхэд залуусынхаа итгэл, урам зоригийг мохоох зүйл хийхгүй.

Хүүгийн минь ирээдүй, хүүтэй минь адилхан мянга мянган залуусын ирээдүй саруул байг!

Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна..." гэжээ.



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.57
    2021/04/23

    tulux chadvartai bol zaaval yadarsan xuuxduudiin bolomjiih xulgailax yamar xereg bnaa

    Хариулах
  • 64.119.24.154
    2021/04/22

    huuhdiin uram zorig mohih vii dee. mongolchuudaa gej yagaad iim teneg ur huuhdeer hurtel orolddog bn aa.

    Хариулах
    • 217.241.98.248
      2021/04/23

      Yah tiim

  • 202.9.40.142
    2021/04/22

    zail zail

    Хариулах
  • 174.206.1.119
    2021/04/22

    Yag unendee ene hunii demjlegteigeer surgaltiin tulburuu tuluaen olon zuun huuhduud baidagiig bi. Medne dee.

    Хариулах
  • 192.82.82.2
    2021/04/21

    Сүрхий сайн сурлагатай хүүхэд юм байна. Амьдрал урт урам зоригоо бүү алдаарай.

    Хариулах
  • 202.9.46.207
    2021/04/21

    Сайн хүү байна даа, тийм сургуульд тэнцсэнд баяр хүргье. Ааваасаа "зээл" аваад л сэтэлийн зовиургүй амжилттай сураарай. Хүн хүндээ урам өгөх сайхан байдаг юмаа

    Хариулах
  • 66.181.181.27
    2021/04/21

    Үхэрнүүдээ битгий барьцаад байгаачдээ

    Хариулах
  • 66.181.161.120
    2021/04/21

    Зээл олгож болно. Зээлээр сурч болно. Хамгийн гол нь наад зээл чинь дарга нарт нээлттэй даржин ардын хүүхдэд хаалттай хоёр нүүртэй болсонд л учир байна. Жирийн ардын хүүхдэд жил дамнаад олдохгүй зээл сайдын хүүхдэд сар ч хүрэлгүй олсонд нь түмэн олон бухимдаад байна. Хууль шударга үйлчилдэг, алагчилж үйлчилдэггүй бол Амарсайханы хүүхэд сурна уу, ардын хүүхэд нь сурна уу хэн ч энэ тал дээр гомдол гаргахгүй байсан даа. Амарсайхан сайд минь таны бүтээсэн, бүтээлцсэн шударга бусын гай үр хүүхдэд чинь ч нөлөөлж эхэллээ дээ

    Хариулах
    • 66.181.177.144
      2021/04/23

      Yg vnen

  • 192.82.78.157
    2021/04/21

    Дөнгөж 18тай жаахан хүү өөрөө яваад л 70саяын зээл бүтээчих юм гэнээ. Банкны шалгуур гэж айхтар юм байхгүй болчихсон юм уу хаашаа юм. Үнэнд ойрхон юм л хэлж ярьж суртачилж баймаар юмаа. Жирийн Ард Иргэдэд 7саяын зээл авах ч хэцүү шдээ. Ээж аав 2ых нь сарын орлого тоймгүй их билээ. Хүүхдээ зээлгүйгээр сургачихаа

    Хариулах
  • 66.181.188.15
    2021/04/21

    хүүхэд чинь сурч боловсорч болно харин төрөөс санхүүжилт авч байгаадаа ичиж үх чи яаж их хөрөнгөтэй болсон бэ тэрнийгээ амьдрал үр хүүхэддээ зориулж чадахгүй гопсек царайлсан бирд байнаа амарсайхан чи монголчууд нийтээрээ ядуу зүдүү байхад чи ичихгүй төрөөс хүүхдэдээ санхүүжилт авчихаад буцааж өглөө ч гэх шиг өмхий хятад цустан чи монголоос ах дүүс үр хүүхэдтэйгээ зайл шуналын дэв бас шадар сайд гээд байгаа чиах дүүсээрээ монголд ямар хувь нэмэр оруулсан юм зайсан толгойг хүртэл хашаад авчихсан байгаа

    Хариулах
  • 202.9.40.195
    2021/04/21

    Аав дарга бол хүүд нь сургалтын зээл олгож болохгүй гэсэн журам байлаггүй л байх. Монголчууд хэт их туйлшрах юм даа

    Хариулах
    • 64.119.17.13
      2021/04/21

      Харин тийм ээ. Тамын тогооны монголчууд

  • 202.21.100.164
    2021/04/21

    Төрийн хариуцлагатай ажил хийж байж гэр бүлийн асуудлаа болиоч чиний болон танай намын нэр хүндэд муу шүү дээ.Өөрөө төлөх чадваргүй бна гэж хэн ч үнэмшихгүй.Тийм том группын захирал байсан байж ичмээр юм.Эхнэр Ичин хорлоо гэж нэг хөлдүү толгой ичихгүй зурагтаар гарч олон түмнийг доромжлоод байх юм ядаж нэг хэсэгтээ асуудлыг намжтал гарахгүй байж чадаагүй юм байхдаа.

    Хариулах
  • 64.119.20.197
    2021/04/21

    ter ni deer de bolomjtoi bayn hun

    Хариулах
  • 139.5.218.232
    2021/04/21

    Журам зөрчин шадар сайдын хүүд тэтгэлэг олгосон төрийн албаны ажилтанд хариуцлага тооц!

    Хариулах
  • 202.126.90.92
    2021/04/21

    Хүүхдийн хүсэл мөрөөдөл чадвар чансааг шүүмжлэхгүй!!? Харин тэр зээлийн сан нь баклаврын сургалтанд зээл олгохгүй түүнээс дээш шатлалд олгоно гэж эгэл ардын хүүхдүүдэд хаалттай байж даргын хүүхдэд нээлттэй байгаад нь л асуудлын гол нь оршино... Сайн сургуульд тэнцсэн нь ганц эдний хүү биш шүү дээ. Тэгээд ч ах дүүгээрээ Зайсангийн газрыг тэр чигт нь авсан чинээлэг амьдралтай ,хүүхдийнх

    Хариулах
  • 202.126.89.59
    2021/04/21

    Yuni omno mundag huud ni bayr hurgie.Ur huuhed ni ooriinhoo olon jiliin hicheel zutgeliinhee hucheer hussen amjiltandaa hursen baihad yund ni baritsaj hel am hiideg yum be? Tegj ih heel haahuuli ene ter gej hardaj serdeed baigaa bol Huugiinh ni elsej orohdoo ogson shalgat shuulginh ni onoo,jagssan jagsaalt ene terig ni harhad l boloo shdee.Harin orond eh orniihoo nereer owogloj ywaa mundag ireeduigee bitgii engej baildaa humuusee.

    Хариулах
  • 202.126.88.71
    2021/04/21

    Тэгсэн нь дээр.харин тэр сургалтын төлбөрийн эрхээ өөр санхүүгийн боломж муутай хүүхдэд шилжүүлж өгч болдоггүй юм уу.тэгвэл сайнсан.

    Хариулах
  • 192.82.81.143
    2021/04/21

    угаасаа тэр нь дээр ш дээ

    Хариулах